Дуулал 69:1-5

Дуулал 69:1-5 АБ2013

Бурхан, намайг авраач. Учир нь их ус аминд минь заналхийлжээ. Гүн намагт би живж Тэнд хөл тогтох газар үгүй. Гүн усанд би орж, үерт автлаа. Хашхирсаар байгаад би ядарчээ Хоолой минь хатжээ. Бурханаа хүлээсээр Нүд минь гархилжээ. Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчид Толгойн үснээс минь ч олон Утгагүйгээр дайсагнагч Устгах гэж оролдогсод хүчтэй байна. Би хулгайлаагүй зүйлээ Буцааж өгөх ёстой болж байна. Аяа Бурхан, мунхаглалыг минь Та мэддэг нь бөгөөд Ял зэм минь Танаас нууцлагдаагүй.