Дуулал 68:4-10
Дуулал 68:4-10 АБ2013
Бурханд дуул, нэрийг нь магтан дуулагтун! Цөлөөр явагч Түүнд дуугаа өргө. Түүний нэр ЭЗЭН. Түүний өмнө баярлан хөөрөгтүн! Өнчидийн эцэг нь, Бэлэвсний өмгөөлөгч нь Өөрийн ариун газарт агч Бурхан юм. Ганцаардагчийг гэртээ суулган Хоригдогсдыг сайн сайханд Бурхан дагуулна. Тэрслэгчид л харин ангамал газар үлдэнэ. Бурхан, Таныг ард түмнээ манлайлан явахад Таныг цөл дундуур мөн тэргүүлэн алхахад, Села Газар хөдөлжээ. Тэнгэрс ч бас Бурханы өмнө, Синаин Нэгэний өмнө, Израилийн Бурхан, Бурханы өмнө бороо дуслуулжээ. Бурхан, Та элбэг дэлбэг бороог цутгажээ. Доройтоход нь Та өв юугаа бататгажээ. Таны бүтээлүүд түүн дотор суурьшсан. Бурхан, Та нинжин сэтгэлээр ядуусыг хангажээ.