ДУУЛАЛ 68:4-10
ДУУЛАЛ 68:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурханд дуул, Түүний нэрийг магтан дуулагтун. Цөлөөр явагч Түүнд дуугаа өргө. Түүний нэр бол ЭЗЭН. Түүний өмнө баярлан хөөрөгтүн. Эцэггүй хүний эцэг нь, бэлэвсний шүүгч нь бол Өөрийн ариун газартаа буй Бурхан юм. Бурхан ганцаардагчид зориулан гэрийг бий болгодог. Тэрээр хоригдогсдыг сайн сайхан уруу дагуулдаг бөгөөд Зөвхөн тэрслэгчид л хуурай хагарсан газарт оршин суудаг. Бурхан, Таныг Өөрийн хүмүүсийг манлайлан явахад, Мөн Таныг цөл дундуур жагсан явахад Села Газар хөдөлжээ. Тэнгэрүүд ч бас Бурханы өмнө бороо дуслуулсан. Синаи уул өөрөө ч Израилийн Бурхан болох Бурханы өмнө ганхан хөдөлжээ. Бурхан, Та элбэг баян бороог хайрласан. Та Өөрийн өвийг доройтоход нь бат бэх болгожээ. Таны бүтээлүүд түүн дотор суурьшсан. Бурхан, Та Өөрийн сайнаар ядуусыг хангажээ.
ДУУЛАЛ 68:4-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурханд дуул, нэрийг нь магтан дуулагтун! Цөлөөр явагч Түүнд дуугаа өргө. Түүний нэр ЭЗЭН. Түүний өмнө баярлан хөөрөгтүн! Өнчидийн эцэг нь, Бэлэвсний өмгөөлөгч нь Өөрийн ариун газарт агч Бурхан юм. Ганцаардагчийг гэртээ суулган Хоригдогсдыг сайн сайханд Бурхан дагуулна. Тэрслэгчид л харин ангамал газар үлдэнэ. Бурхан, Таныг ард түмнээ манлайлан явахад Таныг цөл дундуур мөн тэргүүлэн алхахад, Села Газар хөдөлжээ. Тэнгэрс ч бас Бурханы өмнө, Синаин Нэгэний өмнө, Израилийн Бурхан, Бурханы өмнө бороо дуслуулжээ. Бурхан, Та элбэг дэлбэг бороог цутгажээ. Доройтоход нь Та өв юугаа бататгажээ. Таны бүтээлүүд түүн дотор суурьшсан. Бурхан, Та нинжин сэтгэлээр ядуусыг хангажээ.