Дуулал 65:1-13
Дуулал 65:1-13 АБ2013
Бурхан, Таны өмнө Анир чимээгүй байдал, Сион дахь магтаал байх болно. Танд ам өчгийг ч биелүүлнэ. Та залбирлыг сонсдог, Танд бүх махбод очдог. Хилэнц нүгэл намайг дийлжээ. Гэмт үйлдлийг маань Та уучилна. Хашаандаа суулгахаар Таны сонгож, ойртуулсан хүн Юутай ерөөлтэй вэ! Бид Таны ариун сүм болох Таны өргөөний сайн сайханд хангалуун байна. Бидний авралын Бурхан, Газар дэлхийн бүх хязгаар, Алс холын далайн найдлага болох Та айдас төрүүлмээр үйлсээр Бидэнд зөвт байдалд хариулна. Та бяр тэнхээгээрээ уулсыг цогцлуулж, Эрх чадлыг бүсэлнэ. Та далайн түрхрээ Давалгаануудынх нь түрхрээг, Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг. Хязгаарт оршин суугчид Таны тэмдгүүдээс айн зогсдог Та үүрийн туяа ба үдшийн бүрийг Баясган хашхируулдаг. Та газар дэлхийд айлчилж, Түүнийг бялхуулдаг. Та түүнийг ихэд баяжуулдаг. Бурханы урсгал усаар дүүрэн байдаг. Та газрыг ийнхүү зэхэхдээ Тэдний үр тариаг бэлтгэдэг. Та түүний шанг арвинаар услан Нурууг нь тэгшилж, Та зүсэр бороогоор түүнийг дэвтээн Ургахыг нь ч ерөөнө. Та ээлтэй жилдээ титэм өмсгөн Таны мөрөөр тос цавдмуй. Хээр талын бэлчээрүүд ч цавдуулж, Толгод баяр баясгалангаар хучигддаг. Нугыг хонин сүрэг нөмөрч, Хөндийнүүд үр тариагаар хучигджээ. Баясгалантай хашхиралтууд, Тийм ээ, тэд дуулалдмуй!