ДУУЛАЛ 65:1-13
ДУУЛАЛ 65:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурхан, Таны өмнө анир чимээгүй байдал, Сион дахь магтаал байх болно. Танд тангаргийг ч биелүүлнэ. Залбирлыг сонсдог Нэгэн, Тан уруу бүх хүн ирдэг. Намайг гэм буруу дийлжээ. Та бидний алдаа зөрчлийг уучилдаг. Өөрийн хашаануудад суулгахаар Таны сонгож, ойртуулан авчирдаг хүн юутай ерөөлтэй вэ! Бид Таны ариун сүм болох Таны өргөөний сайн сайханд хангалуун байна. Бидний авралын Бурхан, Газар дэлхийн бүх хязгаарууд болон алс холын далайн итгэл болох Та зөв шударгаар айдас төрүүлмээр үйлсээр бидэнд хариулдаг. Та хүч тэнхээг бүслэн Өөрийн хүч чадлаар уулсыг цогцлуулдаг. Та далайн түрхрээ Давалгаануудынх нь түрхрээ болон Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг. Хязгаарт оршин суугчид Таны тэмдгүүдээс айн зогсдог. Та үүрийн туяа болон нар шингэхийг баясган хашхируулдаг. Та газар дэлхийд айлчилж, түүнийг бялхуулдаг. Та түүнийг ихэд баяжуулдаг. Бурханы урсгал усаар дүүрэн. Та тэдний үр тариаг бэлтгэдэг. Учир нь тийнхүү Та газрыг ч бэлтгэдэг билээ. Та түүний шанг арвинаар усалдаг. Та түүний нуруутай тэгшилсэн. Та зүсэр бороогоор түүнийг дэвтээдэг. Та ургахыг нь ч ерөөдөг. Та Өөрийн бэлгээр он жилд титэм өмсгөсөн бөгөөд Таны замд тос дусалдаг. Хээр талын бэлчээрүүд ч дуслуулж, Толгод баяр баясгалангаар хучигддаг. Нугыг хонин сүрэг нөмөрч, Хөндийнүүд үр тариагаар бүтээгджээ. Баясгалантай хашхиралтууд, тийм ээ, тэд дуулалдана.
ДУУЛАЛ 65:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурхан, Таны өмнө Анир чимээгүй байдал, Сион дахь магтаал байх болно. Танд ам өчгийг ч биелүүлнэ. Та залбирлыг сонсдог, Танд бүх махбод очдог. Хилэнц нүгэл намайг дийлжээ. Гэмт үйлдлийг маань Та уучилна. Хашаандаа суулгахаар Таны сонгож, ойртуулсан хүн Юутай ерөөлтэй вэ! Бид Таны ариун сүм болох Таны өргөөний сайн сайханд хангалуун байна. Бидний авралын Бурхан, Газар дэлхийн бүх хязгаар, Алс холын далайн найдлага болох Та айдас төрүүлмээр үйлсээр Бидэнд зөвт байдалд хариулна. Та бяр тэнхээгээрээ уулсыг цогцлуулж, Эрх чадлыг бүсэлнэ. Та далайн түрхрээ Давалгаануудынх нь түрхрээг, Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг. Хязгаарт оршин суугчид Таны тэмдгүүдээс айн зогсдог Та үүрийн туяа ба үдшийн бүрийг Баясган хашхируулдаг. Та газар дэлхийд айлчилж, Түүнийг бялхуулдаг. Та түүнийг ихэд баяжуулдаг. Бурханы урсгал усаар дүүрэн байдаг. Та газрыг ийнхүү зэхэхдээ Тэдний үр тариаг бэлтгэдэг. Та түүний шанг арвинаар услан Нурууг нь тэгшилж, Та зүсэр бороогоор түүнийг дэвтээн Ургахыг нь ч ерөөнө. Та ээлтэй жилдээ титэм өмсгөн Таны мөрөөр тос цавдмуй. Хээр талын бэлчээрүүд ч цавдуулж, Толгод баяр баясгалангаар хучигддаг. Нугыг хонин сүрэг нөмөрч, Хөндийнүүд үр тариагаар хучигджээ. Баясгалантай хашхиралтууд, Тийм ээ, тэд дуулалдмуй!