Дуулал 51:1-15

Дуулал 51:1-15 АБ2013

Бурхан, хайр энэрлийнхээ учир Намайг нигүүлсээч. Арвин их өршөөлийнхөө учир Гэмт үйлдлийг минь арилгаач. Хилэнцээс минь намайг олонтаа угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч. Би гэмт үйлдэлээ мэднэ. Нүгэл минь үргэлж миний өмнө. Таны, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд ёрын мууг хийлээ. Тийм болохоор Та айлдвараараа зөвтөж, Та шүүгдэхдээ зэмгүй болой. Харагтун, хилэнц дунд би төрж, Нүгэл дотор эх минь намайг олж тээсэн. Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг бөгөөд Дотоод чанадад минь Та Мэргэн ухааныг мэдүүлнэ. Балуунаар гэмийг минь цэвэршүүлээч. Би цэвэр болно. Намайг угаагаач, Би цаснаас цагаан болно. Надад баяр хөөр, баясгаланг сонсгооч. Та яйруулсан ясаа баясгаач. Гэм нүглээс минь нүүрээ буруулж, Хилэнц бүхнийг минь арилгаач. Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, Миний дотор зөв сүнсийг шинэчлэн авчраач. Оршихуйгаасаа намайг бүү холдуулаач. Ариун Сүнсээ надаас бүү аваач. Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч, Хүсэл зоригийнхоо сүнсээр намайг тэтгээч. Би тэрслэгчдэд Таны замуудыг заах бөгөөд Нүгэлтнүүд Тан уруу буцах болно. Бурхан, авралын минь Бурхан, Намайг цус урсгалтаас авраач. Хэл минь Таны зөвт байдлыг дуулна. ЭЗЭН, уруулыг минь нээгээч. Ам минь Таны магтаалыг тунхаглана.

Дуулал 51:1-15 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв