Дуулал 48

48
Сионы алдар суу
Дуу. Корагийн хөвгүүдийн дуулал.
1Бурханы маань хот, ариун ууланд
ЭЗЭН аугаа бөгөөд үлэмж ихээр магтагдана.
2Үзэсгэлэнт өндөрлөг, бүх дэлхийн баяр хөөр
Хойд хязгаарт буй Сион уул нь
Их Хааны хот юм.#Мт 5:35
3Түүний орднуудад
Бурхан хүчит цайз хэмээн танигджээ.
4Үзэгтүн, хаад цуглаж,
Хамтдаа явж өнгөрөв.
5Тэд түүнийг үзээд алмайрчээ.
Тэд түгшээд бушуухан зугтав.
6Тэнд тэд айдас чичрэлд,
Төрж буй эмэгтэйнх шиг өвдөлтөд автжээ.
7Дорнын салхиар
Та Таршишийн усан
онгоцнуудыг хэмхчсэн.
8Түг түмдийн ЭЗЭНий хот, Бурханыхаа хотод
Бид сонссон шигээ харжээ.
Бурхан түүнийг мөнхөд байгуулна. Села
9Бурхан, Таны сүмийн голд бид
Таны хайр энэрлийг боджээ.
10Бурхан, Таны нэр
Таны магтаал шиг
Газрын хязгааруудад хүрнэ.
Таны баруун мутар ялалтаар дүүрэн.
11Таны шүүлтүүдийн улмаас
Сион уул баясаг,
Иудагийн хотууд баярлаг.
12Сионоор алхаж, түүнийг тойрон яв.
Цамхгуудыг нь тоол.
13Хойч үедээ дамжуулан ярихын тулд
Цайзуудаар нь дамжин яв.
Хэрэмнүүдийг нь зүрхэндээ тунгаа.
14Учир нь энэ Бурхан
Мөнхийн мөнхөд бидний Бурхан.
Үхэн үхтэл минь биднийг Тэр хөтөлнө.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 48: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү