Дуулал 34:14-22

Verse Images for Дуулал 34:14-22

Дуулал 34:14-22 - Муугаас салж, сайныг үйлд,
Амар тайвныг хай, мөшгө!
ЭЗЭНий мэлмий зөвт хүн дээр
Сонор нь тэдний хашхираан дээр байдаг.
ЭЗЭНий нүүр царай ёр мууг үйлдэгчдийн эсрэг байдаг нь
Тэдний дурсамжийг ч
Дэлхийгээс арилгахын тулд буюу.
Зөвтүүдийг хашхирахад ЭЗЭН сонсож,
Зовлон шаналан бүгдээс нь тэднийг аварна.
ЭЗЭН эмтэрсэн зүрхнүүдэд
Ойрхон байх агаад
Сүнсээрээ гэмшигчдийг авардаг.
Зөв шударгын зүдүүр их авч,
ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь аварна.
Бүх ясыг нь Тэрээр хамгаалан,
Тэднээс нэг нь ч хугарна үгүй.
Буруутыг нүгэл нь алах
Зөвтийг үзэн ядагчид буруутгагдах.
ЭЗЭН зарц нарынхаа амийг аврах агаад
Түүнд хоргодох хэн нь ч
Үл буруутгагдана.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна