ДУУЛАЛ 34:14-22

ДУУЛАЛ 34:14-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бузар муугаас салж, сайныг үйлд. Амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгө. ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг. ЭЗЭНий нүүр царай бузрыг үйлдэгчдийн эсрэг байдаг нь Тэдний тухай дурсгалыг ч дэлхийгээс арилгахын тулд юм. Тэднийг хашхирахад ЭЗЭН сонсож, Бүх саад бэрхшээлээс нь тэднийг авардаг. ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд Сүнсээрээ гэмшигчдийг авардаг. Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг, Харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг. Тэр түүний бүх ясыг хамгаалдаг, Тэднээс нэг нь ч хугараагүй юм. Бузар муу байдал хорон муу хүнийг ална. Зөв шударга хүнийг үзэн ядагчид буруушаагдана. ЭЗЭН Өөрийн зарц нарын сэтгэлийг авардаг бөгөөд Түүний дотор хоргоддог хэн нь ч буруушаагдахгүй.

Хуваалцах
ДУУЛАЛ 34 унших

ДУУЛАЛ 34:14-22

ДУУЛАЛ 34:14-22 АБ2004