Дуулал 25:1-10

Дуулал 25:1-10 АБ2013

ЭЗЭН, Танд би сэтгэлээ өргөдөг. Бурхан минь ээ, би Танд найддаг. Намайг ичгүүр бүү болгооч Дайснуудыг минь надаас болж Бүү баярлуулаач! Таныг хүсэн хүлээгчдээс Хэн нь ч ичгүүр эс болно. Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид л ичгүүр болно. ЭЗЭН, надад замуудаа мэдүүлээч! Жимүүдээ надад зааж өгөөч! Үнэнээрээ намайг дагуулж, Намайг сургаач! Учир нь, Та авралын минь Бурхан юм Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээнэм. ЭЗЭН, өршөөлөө болон хайр энэрэлээ Дурсан санаач! Учир нь тэдгээр нь мөнхөөс байсан билээ. Залуу насны минь нүглийг, Эсвэл алдаа зөрчлийг минь Бүү санаач! Хайр энэрлийнхээ дагуу Намайг санаач! ЭЗЭН, сайн чанарынхаа учир санаач! ЭЗЭН сайн, зөв шударга юм Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд Замыг зааварлах буюу. Тэрээр даруу хүнийг шударгаар удирдаж, Тэдэнд замаа сургадаг. Гэрээг нь бас гэрчлэлийг нь сахигчдын хувьд ЭЗЭНий бүх жим нь Энэрэл хайр ба үнэн юм.