ДУУЛАЛ 25:1-10

ДУУЛАЛ 25:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН, Танд би сэтгэлээ өргөдөг. Бурхан минь ээ, би Танд найддаг. Намайг ичгүүр бүү болгооч Дайснуудыг минь надаас болж Бүү баярлуулаач! Таныг хүсэн хүлээгчдээс Хэн нь ч ичгүүр эс болно. Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид л ичгүүр болно. ЭЗЭН, надад замуудаа мэдүүлээч! Жимүүдээ надад зааж өгөөч! Үнэнээрээ намайг дагуулж, Намайг сургаач! Учир нь, Та авралын минь Бурхан юм Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээнэм. ЭЗЭН, өршөөлөө болон хайр энэрэлээ Дурсан санаач! Учир нь тэдгээр нь мөнхөөс байсан билээ. Залуу насны минь нүглийг, Эсвэл алдаа зөрчлийг минь Бүү санаач! Хайр энэрлийнхээ дагуу Намайг санаач! ЭЗЭН, сайн чанарынхаа учир санаач! ЭЗЭН сайн, зөв шударга юм Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд Замыг зааварлах буюу. Тэрээр даруу хүнийг шударгаар удирдаж, Тэдэнд замаа сургадаг. Гэрээг нь бас гэрчлэлийг нь сахигчдын хувьд ЭЗЭНий бүх жим нь Энэрэл хайр ба үнэн юм.

Хуваалцах
ДУУЛАЛ 25 унших

ДУУЛАЛ 25:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН, Тан уруу би сэтгэлээ өргөдөг. Бурхан минь ээ, би Танд итгэдэг, Намайг бүү ичгүүр болгооч. Дайснуудыг минь надаас болж бүү баярлуулаач. Үнэндээ Таныг хүсэн хүлээгчдийн хэн нь ч ичгүүр болохгүй. Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид ичгүүр болно. ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч. Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч. Өөрийнхөө үнэнээр намайг дагуулж, намайг сургаач. Учир нь Та бол миний авралын Бурхан юм. Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээдэг. ЭЗЭН, Өөрийн өршөөл болон хайр энэрлийг дурсан санаач. Учир нь тэдгээр нь мөнхөөс байсан билээ. Миний залуу насны нүглийг, эсвэл алдаа зөрчлийг минь бүү санаач. Өөрийн хайр энэрлийн дагуу намайг санаач, ЭЗЭН, Өөрийн сайн чанарын төлөө санаач. ЭЗЭН бол сайн бөгөөд шулуун шударга юм. Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд замыг зааварладаг. Тэрээр даруу хүнийг шударгаар удирдаж, Тэдэнд Өөрийн замыг сургадаг. Түүний гэрээ хийгээд Түүний гэрчлэлийг сахигчдад ЭЗЭНий бүх жимүүд бол хайр энэрэл ба үнэн юм.

Хуваалцах
ДУУЛАЛ 25 унших