Дуулал 22:12-31

Дуулал 22:12-31 АБ2013

Олон үхэр намайг хүрээлжээ. Башаны хүчтэнүүд намайг бүсэлжээ. Хуу татахаар архиран байгаа арслан шиг Тэд над уруу амаа том ангайлган байна. Намайг ус шиг асгасан бөгөөд Бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил Дотор минь хайлсан. Хүч минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж, Хэл минь түүшиндээ наалдав Та намайг үхлийн шороонд тавьжээ. Учир нь, намайг ноход хүрээлжээ. Ёрын мууг үйлдэгчдийн бүлэглэл Намайг бүсэлжээ. Тэд гар, хөлийг минь нэвт хатгалаа. Би бүх ясаа тоолж чадна. Тэд харж, над уруу гөлрөн ширтэнэ. Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж, Хувцасны минь төлөө шодму. Харин, ЭЗЭН, Та бүү холдооч Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач. Сэтгэлийг минь илднээс, Ганц амийг минь нохойн эрхшээлээс авраач. Намайг арслангийн амнаас авраач. Зэрлэг үхрийн эврээс аварч, Надад хариу өгөөч. Таны нэрийг би Ах дүүстээ хэлэх болно. Чуулган дунд би Таныг магтах болно. ЭЗЭНээс эмээгчид ээ, Түүнийг магт. Иаковын үр удам болох та бүгд Түүнийг алдаршуул. Израилийн үр удам болох та бүгд Түүнийг хүндэтгэ. Учир нь, Тэр зовогсдын зовлонг Жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй. Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй. Харин тусламж гуйн түүнийг хашхирахад Тэр сонссон юм. Их чуулганы дунд магтаал минь Танаас ирдэг. Түүнээс эмээгчдийн өмнө Би тангаргаа биелүүлнэ. Ядуу нэгэн идэж, цадна. ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно. Та нарын зүрх мөнхөд амьд байх болтугай! Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно Улс үндэстнүүдийн бүх ураг Таны өмнө хүндэтгэн мөргөнө. Учир нь хаанчлал нь ЭЗЭНийх Тэрээр улс үндэстнүүдийг захирдаг. Дэлхийн бүх хүн мэхийн хүндэтгэх болно Чинээлэг нь ч, иддэгүүд ч Шороон доор орогчид ч, Амь үл хадгалагчид бүгд Өмнө нь сөгдөнө. Үр удмууд Түүнд зарагдах болно Эзэний тухай ирэх үеүдэд яригдах болно. Тэд ирж, Тэр үүнийг үйлдсэн гэдгийг, Ирээдүйд төрөх хүмүүст Зөв шударгыг нь зарлах болно.