ДУУЛАЛ 22:12-31
ДУУЛАЛ 22:12-31 Ариун Библи 2013 (АБ2013)
Олон үхэр намайг хүрээлжээ. Башаны хүчтэнүүд намайг бүсэлжээ. Хуу татахаар архиран байгаа арслан шиг Тэд над уруу амаа том ангайлган байна. Намайг ус шиг асгасан бөгөөд Бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил Дотор минь хайлсан. Хүч минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж, Хэл минь түүшиндээ наалдав Та намайг үхлийн шороонд тавьжээ. Учир нь, намайг ноход хүрээлжээ. Ёрын мууг үйлдэгчдийн бүлэглэл Намайг бүсэлжээ. Тэд гар, хөлийг минь нэвт хатгалаа. Би бүх ясаа тоолж чадна. Тэд харж, над уруу гөлрөн ширтэнэ. Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж, Хувцасны минь төлөө шодму. Харин, ЭЗЭН, Та бүү холдооч Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач. Сэтгэлийг минь илднээс, Ганц амийг минь нохойн эрхшээлээс авраач. Намайг арслангийн амнаас авраач. Зэрлэг үхрийн эврээс аварч, Надад хариу өгөөч. Таны нэрийг би Ах дүүстээ хэлэх болно. Чуулган дунд би Таныг магтах болно. ЭЗЭНээс эмээгчид ээ, Түүнийг магт. Иаковын үр удам болох та бүгд Түүнийг алдаршуул. Израилийн үр удам болох та бүгд Түүнийг хүндэтгэ. Учир нь, Тэр зовогсдын зовлонг Жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй. Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй. Харин тусламж гуйн түүнийг хашхирахад Тэр сонссон юм. Их чуулганы дунд магтаал минь Танаас ирдэг. Түүнээс эмээгчдийн өмнө Би тангаргаа биелүүлнэ. Ядуу нэгэн идэж, цадна. ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно. Та нарын зүрх мөнхөд амьд байх болтугай! Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно Улс үндэстнүүдийн бүх ураг Таны өмнө хүндэтгэн мөргөнө. Учир нь хаанчлал нь ЭЗЭНийх Тэрээр улс үндэстнүүдийг захирдаг. Дэлхийн бүх хүн мэхийн хүндэтгэх болно Чинээлэг нь ч, иддэгүүд ч Шороон доор орогчид ч, Амь үл хадгалагчид бүгд Өмнө нь сөгдөнө. Үр удмууд Түүнд зарагдах болно Эзэний тухай ирэх үеүдэд яригдах болно. Тэд ирж, Тэр үүнийг үйлдсэн гэдгийг, Ирээдүйд төрөх хүмүүст Зөв шударгыг нь зарлах болно.
ДУУЛАЛ 22:12-31 Ариун Библи, 2004 (АБ2004)
Олон үхэр намайг хүрээлсэн. Башаны хүчтэнүүд намайг бүсэлсэн. Хуу татахаар архиран байгаа арслан шиг Тэд над уруу амаа том ангайлгадаг. Намайг ус шиг асгасан бөгөөд Миний бүх яс мултарсан. Миний зүрх лааны тос адил юм. Тэр нь миний дотор хайлсан. Миний хүч шаазангийн хэлтэрхий шиг хатаж, Миний хэл түүшиндээ наалдсан. Та намайг үхлийн шороонд тавьдаг. Учир нь намайг ноход хүрээлжээ. Бүлэг хорон санаатнууд намайг бүсэлжээ. Тэд миний гар, хөлийг нэвт хатгасан. Би бүх ясаа тоолж чадна. Тэд харж, над уруу гөлрөн ширтдэг. Тэд миний гадуур хувцсыг хоорондоо хувааж, Миний дотуур хувцасны төлөө шоддог. Харин, ЭЗЭН, Та бүү холдооч. Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач. Миний сэтгэлийг илднээс, Миний ганц амийг нохойн эрхшээлээс авраач. Намайг арслангийн амнаас авраач. Зэрлэг үхрийн эврээс аварч, Надад хариу өгөөч. Би Таны нэрийг ах дүүстээ хэлэх болно. Чуулганы дунд би Таныг магтах болно. ЭЗЭНээс эмээгчид ээ, Түүнийг магт. Иаковын үр удам болох та бүгд Түүнийг алдаршуул. Израилийн үр удам болох та бүгд Түүнийг хүндэтгэ. Учир нь Тэр зовогсдын зовлонг жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй. Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй. Харин тусламж гуйн түүнийг хашхирахад Тэр сонссон юм. Их чуулганы дунд миний магтаал Танаас ирдэг. Түүнээс эмээгчдийн өмнө би өөрийн тангаргаа биелүүлнэ. Ядуу хүн идэж, цадна. ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно. Та нарын зүрх мөнхөд амьд байх болтугай! Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно. Улс үндэстнүүдийн бүх ургууд Таны өмнө хүндэтгэн мөргөнө. Учир нь хаанчлал бол ЭЗЭНийх. Тэрээр улс үндэстнүүдийг захирдаг. Дэлхийн баян чинээлэг хүн бүхэн идэж, хүндэтгэн мөргөх болно. Шороон доор орогч бүхэн, Өөрсдийн сэтгэлийг амьд хадгалж чаддаггүй бүхэн ч Түүний өмнө сөгдөнө. Үр удмууд Түүнд зарагдах болно. Эзэний тухай ирэх үеүдэд яригдах болно. Тэд ирж, Тэр үүнийг үйлдсэн гэдгийг, Ирээдүйд төрөх хүмүүст Түүний зөв шударгыг зарлах болно.