Дуулал 19:7-14

Дуулал 19:7-14 АБ2013

ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, Сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, Гэнэнийг ухаантай болгодог. ЭЗЭНий сургаал нь зөв, Зүрхний баясгалан ЭЗЭНий тушаал нь тодорхой, Нүдний гэгээрэл. ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, Мөнхөд оршдог. ЭЗЭНий шүүлтүүд үнэн Бүгд зөв шударга. Тэд алтнаас, их шижир алтнаас ч илүү хүсүүштэй, Зөгийн бал, зөгийн сархинагаас дусдагаас ч илүү чихэрлэг. Бас эдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр Агуу их шагнал байдаг. Хэн буруугаа ухаарч чадах вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач. Мөн зарцаа санаатай нүглээс хамгаалаач. Тэдэнд намайг бүү захируулаач. Тэгвэл би гэмгүй болж, Их гэмт үйлдлээс ангижирна. Миний хад Аврагч ЭЗЭН минь, Амнаас минь гарах үгс хийгээд Зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд Нийцэн авагдах болтугай!

Verse Images for Дуулал 19:7-14

Дуулал 19:7-14 - ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр,
Сэтгэлийг сэргээдэг.
ЭЗЭНий гэрчлэл нь баттай,
Гэнэнийг ухаантай болгодог.
ЭЗЭНий сургаал нь зөв,
Зүрхний баясгалан
ЭЗЭНий тушаал нь тодорхой,
Нүдний гэгээрэл.
ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр,
Мөнхөд оршдог.
ЭЗЭНий шүүлтүүд үнэн
Бүгд зөв шударга.
Тэд алтнаас, их шижир алтнаас ч илүү хүсүүштэй,
Зөгийн бал, зөгийн сархинагаас дусдагаас ч илүү чихэрлэг.
Бас эдгээрээр
Таны зарц сануулга авсан.
Тэдгээрийг сахин биелүүлснээр
Агуу их шагнал байдаг.
Хэн буруугаа ухаарч чадах вэ?
Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач.
Мөн зарцаа санаатай нүглээс хамгаалаач.
Тэдэнд намайг бүү захируулаач.
Тэгвэл би гэмгүй болж,
Их гэмт үйлдлээс ангижирна.
Миний хад
Аврагч ЭЗЭН минь,
Амнаас минь гарах үгс хийгээд
Зүрхний минь бясалгалууд
Таны мэлмийд
Нийцэн авагдах болтугай!

Дуулал 19:7-14 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна