ДУУЛАЛ 19:7-14

ДУУЛАЛ 19:7-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог. ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг. ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг. ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог. ЭЗЭНий шүүлтүүд үнэн. Тэд бүгдээрээ зөв шударга. Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй, Мөн зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг. Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг. Өөрийн бурууг хэн ухаарч чадах вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач. Мөн Өөрийн зарцаа санаатай нүглээс хамгаалаач. Тэднээр намайг бүү захируулаач. Тэгвэл би гэмгүй болж, Агуу нүглээс ангижирна. Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН, Амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд тааламжтай болох болтугай!

Хуваалцах
ДУУЛАЛ 19 унших

ДУУЛАЛ 19:7-14 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, Сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, Гэнэнийг ухаантай болгодог. ЭЗЭНий сургаал нь зөв, Зүрхний баясгалан ЭЗЭНий тушаал нь тодорхой, Нүдний гэгээрэл. ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, Мөнхөд оршдог. ЭЗЭНий шүүлтүүд үнэн Бүгд зөв шударга. Тэд алтнаас, их шижир алтнаас ч илүү хүсүүштэй, Зөгийн бал, зөгийн сархинагаас дусдагаас ч илүү чихэрлэг. Бас эдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр Агуу их шагнал байдаг. Хэн буруугаа ухаарч чадах вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач. Мөн зарцаа санаатай нүглээс хамгаалаач. Тэдэнд намайг бүү захируулаач. Тэгвэл би гэмгүй болж, Их гэмт үйлдлээс ангижирна. Миний хад Аврагч ЭЗЭН минь, Амнаас минь гарах үгс хийгээд Зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд Нийцэн авагдах болтугай!

Хуваалцах
ДУУЛАЛ 19 унших

ДУУЛАЛ 19:7-14

ДУУЛАЛ 19:7-14 АБ2004

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна