Дуулал 18:30-40

Дуулал 18:30-40 АБ2013

Бурханы зам төгс төгөлдөр, ЭЗЭНий амлалт шалгагдсан. Түүнд хоргоддог бүхэнд Тэрээр бамбай болдог. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад вэ? Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан Замыг минь төгс болгодог. Тэр хөлийг минь гөрөөснийх мэт болгон, Намайг өндөрлөг газарт аюулгүй суулгадаг. Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг. Ингэснээр гар шуу минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг. Та авралынхаа бамбайг надад өгсөн билээ. Таны баруун мутар намайг түшдэг Таны тусламж намайг агуу болгосон билээ. Та алхааг минь өргөсгөдөг, Тиймээс хөл минь халтирсангүй. Би дайснаа хөөж гүйцээд Тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцсангүй. Тэднийг би цохив. Тиймээс тэд босож чадахгүй болсон Тэд миний хөл доор унасан билээ. Тулалдахад минь Та намайг хүч чадлаар хувцаслаж, Намайг эсэргүүцэн босогчдыг миний доор хөсөр унагав. Та дайснуудын минь нурууг надад харуулав. Намайг үзэн ядагчдыг би устгав.

Verse Images for Дуулал 18:30-40

Дуулал 18:30-40 - Бурханы зам төгс төгөлдөр,
ЭЗЭНий амлалт шалгагдсан.
Түүнд хоргоддог бүхэнд
Тэрээр бамбай болдог.
ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?
Бидний Бурханаас өөр хэн хад вэ?
Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан
Замыг минь төгс болгодог.
Тэр хөлийг минь гөрөөснийх мэт болгон,
Намайг өндөрлөг газарт аюулгүй суулгадаг.
Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг.
Ингэснээр гар шуу минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг.
Та авралынхаа бамбайг
надад өгсөн билээ.
Таны баруун мутар
намайг түшдэг
Таны тусламж намайг агуу болгосон билээ.
Та алхааг минь өргөсгөдөг,
Тиймээс хөл минь халтирсангүй.
Би дайснаа хөөж гүйцээд
Тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцсангүй.
Тэднийг би цохив.
Тиймээс тэд босож чадахгүй болсон
Тэд миний хөл доор унасан билээ.
Тулалдахад минь Та намайг хүч чадлаар хувцаслаж,
Намайг эсэргүүцэн босогчдыг миний доор хөсөр унагав.
Та дайснуудын минь нурууг надад харуулав.
Намайг үзэн ядагчдыг би устгав.

Дуулал 18:30-40 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна