Дуулал 18:1-32

Дуулал 18:1-32 АБ2013

Хүч минь болдог ЭЗЭН, Тандаа би хайртай. ЭЗЭН бол миний хад, Миний цайз, Миний аврагч, Миний Бурхан, Миний хоргодох хад, Миний бамбай, Миний авралын эвэр, Миний бэхлэлт юм. Магтуулах учиртай ЭЗЭНийг би дуудаад, Дайснуудаасаа би аврагдсан. Үхлийн хүлээс намайг хэрж, Мөхлийн урсгал намайг дайрч Үхэгсдийн орны уяа намайг хэрж Үхлийн урхинууд миний өмнө тулгарахад Зовлон шаналан дотроо ЭЗЭНийг би дуудаж, Бурхандаа би хашхирсан. Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож, Түүний сонорт хашхираан минь хүрсэн билээ. Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв. Уулсын суурь ч доргив. Хамраас нь утаа суунаглаж, Амнаас нь цөлмөгч гал гарч, Цогшсон нүүрс асан дүрэлзэж байв. Тэнгэрсийг бөхийлгөж Түнэр харанхуйг хөлдөө дэвссээр Тэр бууж ирэв. Херуб хөлөглөн нисэв. Салхин жигүүр дээгүүр элин халив. Усан хар үүлсийг Өөрийгөө тойруулсан харанхуйн бүрхүүл болгов. Түүний өмнөх гялбаанаас, Мөндрийн үүлс цахилж, галтай нүүрс асан шатав. ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж, Хамгийн Дээд Нэгэн нь дуугаа хүнгэнүүлэв. Мөндөр болон галтай нүүрс буусан юм. Тэрээр сум тавьж тэднийг бутрааж, Аянга цахилуулж тэднийг бут ниргэжээ. Тэгээд ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээд Хамрын тань амьсгалын хүчит цохилтоор Далайн ёроол үзэгдэж, Ертөнцийн сууриуд ил гарчээ. Тэр дээрээс сунган, намайг авч, Их уснаас татан гаргав Тэр намайг хүчит дайснаас минь, Намайг үзэн ядагчдаас аврав. Учир нь тэд миний хувьд үлэмж хүчтэй байв. Тэд миний зовлонт өдөр надтай тулгарсан. Гэвч ЭЗЭН миний түшиг байлаа. Тэр намайг таалсан учир Намайг уудам газарт авчран аварсан билээ. Зөв шударга явдлын минь дагуу Намайг ЭЗЭН шагнаж Гар минь цэвэр ариун байсны төлөө намайг урамшуулав. Учир нь би ЭЗЭНий замыг баримталсан. Бурууг үйлдэж Бурханаасаа салаагүй. Бүх тогтоол нь миний өмнө байсан. Би зарлигуудыг нь өөрөөсөө холдуулаагүй. Би Түүний өмнө гэм зэмгүй байж нүглээс өөрийгөө хол байлгав. Түүний мэлмийн өмнө гар минь Зөв шударга бөгөөд цэвэр ариун байсан тул ЭЗЭН надад хариулсан юм. Итгэмжтэнд итгэмжээ үзүүлдэг Та Гэм зэмгүйд гэмгүй л ханддаг. Цэвэр ариунд Та цэврээ, Цэх шударга биш хүнд Та тэрс байдлаа харуулдаг. Дорой ядууг Та авардаг, Ихэмсэг харцыг Та номхтгодог. Дэнлүүг минь Та асаадаг билээ. Миний Бурхан ЭЗЭН Миний харанхуйг гэрэлтүүлдэг билээ. Танаар би их цэргийг дайрч Бурхандаа түшиглээд би хэрмийг давж чаддаг. Бурханы зам төгс төгөлдөр, ЭЗЭНий амлалт шалгагдсан. Түүнд хоргоддог бүхэнд Тэрээр бамбай болдог. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад вэ? Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан Замыг минь төгс болгодог.

Verse Images for Дуулал 18:1-32

Дуулал 18:1-32 - Хүч минь болдог ЭЗЭН,
Тандаа би хайртай.
ЭЗЭН бол миний хад,
Миний цайз,
Миний аврагч,
Миний Бурхан,
Миний хоргодох хад,
Миний бамбай,
Миний авралын эвэр,
Миний бэхлэлт юм.
Магтуулах учиртай
ЭЗЭНийг би дуудаад,
Дайснуудаасаа би аврагдсан.
Үхлийн хүлээс намайг хэрж,
Мөхлийн урсгал намайг дайрч
Үхэгсдийн орны уяа намайг хэрж
Үхлийн урхинууд миний өмнө тулгарахад
Зовлон шаналан дотроо
ЭЗЭНийг би дуудаж,
Бурхандаа би хашхирсан.
Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож,
Түүний сонорт хашхираан минь хүрсэн билээ.
Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв.
Уулсын суурь ч доргив.
Хамраас нь утаа суунаглаж,
Амнаас нь цөлмөгч гал гарч,
Цогшсон нүүрс асан дүрэлзэж байв.
Тэнгэрсийг бөхийлгөж
Түнэр харанхуйг хөлдөө дэвссээр
Тэр бууж ирэв.
Херуб хөлөглөн нисэв.
Салхин жигүүр дээгүүр элин халив.
Усан хар үүлсийг
Өөрийгөө тойруулсан харанхуйн бүрхүүл болгов.
Түүний өмнөх гялбаанаас,
Мөндрийн үүлс цахилж, галтай нүүрс асан шатав.
ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж,
Хамгийн Дээд Нэгэн нь дуугаа хүнгэнүүлэв.
Мөндөр болон галтай нүүрс буусан юм.
Тэрээр сум тавьж тэднийг бутрааж,
Аянга цахилуулж тэднийг бут ниргэжээ.
Тэгээд ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээд
Хамрын тань амьсгалын хүчит цохилтоор
Далайн ёроол үзэгдэж,
Ертөнцийн сууриуд ил гарчээ.
Тэр дээрээс сунган, намайг авч,
Их уснаас татан гаргав
Тэр намайг хүчит дайснаас минь,
Намайг үзэн ядагчдаас аврав.
Учир нь тэд миний хувьд үлэмж хүчтэй байв.
Тэд миний зовлонт өдөр надтай тулгарсан.
Гэвч ЭЗЭН миний түшиг байлаа.
Тэр намайг таалсан учир
Намайг уудам газарт авчран аварсан билээ.
Зөв шударга явдлын минь дагуу
Намайг ЭЗЭН шагнаж
Гар минь цэвэр ариун байсны төлөө намайг урамшуулав.
Учир нь би ЭЗЭНий замыг баримталсан.
Бурууг үйлдэж Бурханаасаа салаагүй.
Бүх тогтоол нь миний өмнө байсан.
Би зарлигуудыг нь өөрөөсөө холдуулаагүй.
Би Түүний өмнө гэм зэмгүй байж
нүглээс өөрийгөө хол байлгав.
Түүний мэлмийн өмнө гар минь
Зөв шударга бөгөөд цэвэр ариун байсан тул
ЭЗЭН надад хариулсан юм.
Итгэмжтэнд итгэмжээ үзүүлдэг Та
Гэм зэмгүйд гэмгүй л ханддаг.
Цэвэр ариунд Та цэврээ,
Цэх шударга биш хүнд Та тэрс байдлаа харуулдаг.
Дорой ядууг Та авардаг,
Ихэмсэг харцыг Та номхтгодог.
Дэнлүүг минь Та асаадаг билээ.
Миний Бурхан ЭЗЭН
Миний харанхуйг гэрэлтүүлдэг билээ.
Танаар би их цэргийг дайрч
Бурхандаа түшиглээд би
хэрмийг давж чаддаг.
Бурханы зам төгс төгөлдөр,
ЭЗЭНий амлалт шалгагдсан.
Түүнд хоргоддог бүхэнд
Тэрээр бамбай болдог.
ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?
Бидний Бурханаас өөр хэн хад вэ?
Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан
Замыг минь төгс болгодог.Дуулал 18:1-32 - Хүч минь болдог ЭЗЭН,
Тандаа би хайртай.
ЭЗЭН бол миний хад,
Миний цайз,
Миний аврагч,
Миний Бурхан,
Миний хоргодох хад,
Миний бамбай,
Миний авралын эвэр,
Миний бэхлэлт юм.
Магтуулах учиртай
ЭЗЭНийг би дуудаад,
Дайснуудаасаа би аврагдсан.
Үхлийн хүлээс намайг хэрж,
Мөхлийн урсгал намайг дайрч
Үхэгсдийн орны уяа намайг хэрж
Үхлийн урхинууд миний өмнө тулгарахад
Зовлон шаналан дотроо
ЭЗЭНийг би дуудаж,
Бурхандаа би хашхирсан.
Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож,
Түүний сонорт хашхираан минь хүрсэн билээ.
Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв.
Уулсын суурь ч доргив.
Хамраас нь утаа суунаглаж,
Амнаас нь цөлмөгч гал гарч,
Цогшсон нүүрс асан дүрэлзэж байв.
Тэнгэрсийг бөхийлгөж
Түнэр харанхуйг хөлдөө дэвссээр
Тэр бууж ирэв.
Херуб хөлөглөн нисэв.
Салхин жигүүр дээгүүр элин халив.
Усан хар үүлсийг
Өөрийгөө тойруулсан харанхуйн бүрхүүл болгов.
Түүний өмнөх гялбаанаас,
Мөндрийн үүлс цахилж, галтай нүүрс асан шатав.
ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж,
Хамгийн Дээд Нэгэн нь дуугаа хүнгэнүүлэв.
Мөндөр болон галтай нүүрс буусан юм.
Тэрээр сум тавьж тэднийг бутрааж,
Аянга цахилуулж тэднийг бут ниргэжээ.
Тэгээд ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээд
Хамрын тань амьсгалын хүчит цохилтоор
Далайн ёроол үзэгдэж,
Ертөнцийн сууриуд ил гарчээ.
Тэр дээрээс сунган, намайг авч,
Их уснаас татан гаргав
Тэр намайг хүчит дайснаас минь,
Намайг үзэн ядагчдаас аврав.
Учир нь тэд миний хувьд үлэмж хүчтэй байв.
Тэд миний зовлонт өдөр надтай тулгарсан.
Гэвч ЭЗЭН миний түшиг байлаа.
Тэр намайг таалсан учир
Намайг уудам газарт авчран аварсан билээ.
Зөв шударга явдлын минь дагуу
Намайг ЭЗЭН шагнаж
Гар минь цэвэр ариун байсны төлөө намайг урамшуулав.
Учир нь би ЭЗЭНий замыг баримталсан.
Бурууг үйлдэж Бурханаасаа салаагүй.
Бүх тогтоол нь миний өмнө байсан.
Би зарлигуудыг нь өөрөөсөө холдуулаагүй.
Би Түүний өмнө гэм зэмгүй байж
нүглээс өөрийгөө хол байлгав.
Түүний мэлмийн өмнө гар минь
Зөв шударга бөгөөд цэвэр ариун байсан тул
ЭЗЭН надад хариулсан юм.
Итгэмжтэнд итгэмжээ үзүүлдэг Та
Гэм зэмгүйд гэмгүй л ханддаг.
Цэвэр ариунд Та цэврээ,
Цэх шударга биш хүнд Та тэрс байдлаа харуулдаг.
Дорой ядууг Та авардаг,
Ихэмсэг харцыг Та номхтгодог.
Дэнлүүг минь Та асаадаг билээ.
Миний Бурхан ЭЗЭН
Миний харанхуйг гэрэлтүүлдэг билээ.
Танаар би их цэргийг дайрч
Бурхандаа түшиглээд би
хэрмийг давж чаддаг.
Бурханы зам төгс төгөлдөр,
ЭЗЭНий амлалт шалгагдсан.
Түүнд хоргоддог бүхэнд
Тэрээр бамбай болдог.
ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?
Бидний Бурханаас өөр хэн хад вэ?
Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан
Замыг минь төгс болгодог.