Дуулал 149:1-9

Дуулал 149:1-9 АБ2013

ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНд шинэ дууг, Бишрэлтнүүдийн цуглаанд Түүний магтаалыг дуулагтун! Израиль, Бүтээгчдээ баярлагтун! Сионы хөвгүүд Хаандаа баярлагтун! Бүжиглүүлэн тэднээр нэрийг нь магтуул. Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул. Учир нь ЭЗЭН ард түмнээрээ бахаддаг. Дордсыг Тэрээр авралаар үзэсгэлэнтэй болгодог. Бишрэлтнүүдийг алдар дотор баясуул. Орон дотор нь ч тэднийг баясгалантайгаар дуулуул. Хоолойд нь Бурханы дээд магтаалуудыг, Хос ирт илдийг гарт нь байлга. Энэ нь үндэстнүүд дээр өшөө авалтыг, Ард түмнүүд дээр ялыг гүйцэлдүүлэхийн тулд, Хаадыг нь гинжээр, Ноёдыг нь төмөр дөнгөөр хүлэхийн тулд, Бичигдсэн шүүлтийг тэдэнд гүйцэтгэхийн тулд болой. Бишрэлт бүгдэд нь хүндэтгэл энэ билээ. ЭЗЭНийг магтагтун!