ДУУЛАЛ 149:1-9
ДУУЛАЛ 149:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНд шинэ дууг, Бишрэлтнүүдийн цуглаанд Түүний магтаалыг дуулагтун! Израиль, Бүтээгчдээ баярлагтун! Сионы хөвгүүд Хаандаа баярлагтун! Бүжиглүүлэн тэднээр нэрийг нь магтуул. Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул. Учир нь ЭЗЭН ард түмнээрээ бахаддаг. Дордсыг Тэрээр авралаар үзэсгэлэнтэй болгодог. Бишрэлтнүүдийг алдар дотор баясуул. Орон дотор нь ч тэднийг баясгалантайгаар дуулуул. Хоолойд нь Бурханы дээд магтаалуудыг, Хос ирт илдийг гарт нь байлга. Энэ нь үндэстнүүд дээр өшөө авалтыг, Ард түмнүүд дээр ялыг гүйцэлдүүлэхийн тулд, Хаадыг нь гинжээр, Ноёдыг нь төмөр дөнгөөр хүлэхийн тулд, Бичигдсэн шүүлтийг тэдэнд гүйцэтгэхийн тулд болой. Бишрэлт бүгдэд нь хүндэтгэл энэ билээ. ЭЗЭНийг магтагтун!
ДУУЛАЛ 149:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНд шинэ дууг, Бурханлаг хүмүүсийн чуулганд Түүний магтаалыг дуулагтун. Израиль өөрийн Бүтээгчдээ баярлагтун. Сионы хөвгүүд өөрсдийн Хаандаа баярлагтун. Бүжиг бүжиглүүлэн тэднээр Түүний нэрийг магтуул. Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул. Учир нь ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг. Тэрээр зовогч хүмүүсийг авралаар үзэсгэлэнтэй болгоно. Бурханлаг хүмүүсийг алдрын дунд баясуул. Тэднийг орон дээр нь ч баясгалантайгаар дуулуул. Тэдний аманд Бурханы дээд магтаалуудыг, Гарт нь хос иртэй илд байлга. Энэ нь үндэстнүүдээс өшөө авч Ард түмнүүдийг яллахын тулд, Тэдний хаадыг гинжээр гинжилж Ноёдыг нь төмөр дөнгөөр тушихын тулд, Бичигдсэн шүүлтийг тэдэнд гүйцэтгэхийн тулд болой. Энэ бол Түүний бүх бурханлаг хүмүүст хүндэтгэл юм. ЭЗЭНийг магтагтун!