Дуулал 139:13-17

Дуулал 139:13-17 АБ2013

Учир нь Та гэдэс дотрыг минь хэлбэржүүлж Эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ. Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс гайхалтай бөгөөд Сэтгэл минь ч сайн мэднэ. Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Яс минь Танаас нууцлагдаагүй. Төрхөө олоогүй хөврөл байхад минь Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад Бүгд номд тань бичигдсэн байжээ. Аяа Бурхан, надад хандсан бодлууд тань Хичнээн нандин бэ! Нийлбэр нь хичнээн их вэ!

Verse Images for Дуулал 139:13-17

Дуулал 139:13-17 - Учир нь Та гэдэс дотрыг минь хэлбэржүүлж
Эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ.
Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул
Танд талархал өргөнө.
Таны үйлс гайхалтай бөгөөд
Сэтгэл минь ч сайн мэднэ.
Намайг нууц дотор бүрэлдэж,
Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч
Яс минь Танаас нууцлагдаагүй.
Төрхөө олоогүй хөврөл байхад минь
Таны нүд харж л байсан.
Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад
Бүгд номд тань бичигдсэн байжээ.
Аяа Бурхан, надад хандсан бодлууд тань
Хичнээн нандин бэ!
Нийлбэр нь хичнээн их вэ!Дуулал 139:13-17 - Учир нь Та гэдэс дотрыг минь хэлбэржүүлж
Эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ.
Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул
Танд талархал өргөнө.
Таны үйлс гайхалтай бөгөөд
Сэтгэл минь ч сайн мэднэ.
Намайг нууц дотор бүрэлдэж,
Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч
Яс минь Танаас нууцлагдаагүй.
Төрхөө олоогүй хөврөл байхад минь
Таны нүд харж л байсан.
Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад
Бүгд номд тань бичигдсэн байжээ.
Аяа Бурхан, надад хандсан бодлууд тань
Хичнээн нандин бэ!
Нийлбэр нь хичнээн их вэ!