Дуулал 128:1-6

Дуулал 128:1-6 АБ2013

ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр Юутай ерөөлтэй вэ! Чи гарынхаа хүч хөдөлмөрийг хүртэх үедээ Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан байна. Эхнэр чинь гэрийн чинь доторх Үр жимстэй усан үзмийн мод лугаа адил, Хөвгүүд чинь ширээг чинь тойрон буй Чидун модны нахиа лугаа адил билээ. Харагтун, учир нь ЭЗЭНээс эмээдэг хүн Ийнхүү ерөөгдөх болой. ЭЗЭН чамайг Сионоос ерөөж, Чи амьдралынхаа бүхий л өдрүүдэд Иерусалимын сайн сайхныг харан Хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай! Израилийн дээр амар амгалан орштугай!