Дуулал 125:1-5

Дуулал 125:1-5 АБ2013

ЭЗЭНд итгэдэг хүмүүс бол Үл ганхах, мөнхөд оршдог Сион уулын адил юм. Иерусалимыг уулс хүрээлэн байдаг шиг Өдгөөгөөс мөнхөд хүртэл Өөрийн хүмүүсийг ЭЗЭН хүрээлнэ. Учир нь гэм буруугийн очирт таяг Зөвтийн газар нутагт эс оршино. Энэ нь зөвт хүн буруу үйлдэлд гараа хүргэхгүйн тулд юм. Аяа ЭЗЭН, сайн хүмүүст болон Чигч шударга зүрхтэй хүмүүст сайныг үйлдээч! Харин муруй зам уруу хазайдаг хүмүүсийг Ёс бусыг үйлдэгчидтэй хамт ЭЗЭН авч одно. Израилийн дээр амар амгалан орштугай!