Дуулал 125

125
Бурханы хүмүүсийн хамгаалалт
Өгсөх дуу.
1ЭЗЭНд итгэдэг хүмүүс бол
Үл ганхах, мөнхөд оршдог
Сион уулын адил юм.
2Иерусалимыг уулс хүрээлэн байдаг шиг
Өдгөөгөөс мөнхөд хүртэл
Өөрийн хүмүүсийг ЭЗЭН хүрээлнэ.
3Учир нь гэм буруугийн очирт таяг
Зөвтийн газар нутагт эс оршино.
Энэ нь зөвт хүн буруу үйлдэлд
гараа хүргэхгүйн тулд юм.
4Аяа ЭЗЭН, сайн хүмүүст болон
Чигч шударга зүрхтэй хүмүүст
сайныг үйлдээч!
5Харин муруй зам уруу хазайдаг хүмүүсийг
Ёс бусыг үйлдэгчидтэй хамт
ЭЗЭН авч одно.
Израилийн дээр амар амгалан орштугай!

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 125: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү