Дуулал 110:1-4

Дуулал 110:1-4 АБ2013

ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болготол Миний баруун гарт залрагтун” гэв. ЭЗЭН, Сионоос хүч чадлын очирт таягийг тань сунгана. Дайснуудынхаа дунд захирагтун. Ариун ууландаа Та Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр Таны ард түмэн сайн дураараа Өөрсдийгөө өргөх болно. Үүрийн хаяанаас шүүдэр мэт Таны залуучууд Танд ирнэ. ЭЗЭН тангарагласан бөгөөд санаагаа өөрчлөхгүй. “Мелхизедекийн хэргэмийн дагуу Чи мөнхийн тахилч юм” гэв.