Дуулал 105:16-22

Дуулал 105:16-22 АБ2013

Түүнчлэн тэр нутагт өлсгөлөнг дуудан ирүүлж, Талх тарианы иш бүрийг Тэр хугалсан. Үүнээс өмнө Тэрээр нэг хүнийг буюу Боол болон худалдагдсан Иосефыг илгээсэн. Хөлийг нь тэд дөнгөнд оруулж, Өөрийг нь төмрөөр гинжилсэн. Түүний үгс биелэгдэх хүртэл тийм байсан. ЭЗЭНий үг түүнийг шалгасан. Хаан илгээж, түүнийг суллаж, Үндэстнүүдийн захирагчдыг явуулж түүнийг сул тавьсан. Тэр түүнийг гэрийн эзнээ, Бүх эзэмшлийн захирагчаа болгосон нь Сэтгэлд нийцсэнээрээ ноёдыг хянахын тулд, Ахмадуудаа ухааруулахын тулд болой.