Дуулал 105

105
ЭЗЭНий итгэмж ба Израиль
1Аяа, ЭЗЭНд талархлыг өргөн
Алдар нэрийг нь дуудан
Ард түмний дунд үйлсийг нь мэдүүлэгтүн.
2Түүнд дуулж, Түүнд магтуу дууг дуулагтун.
Түүний бүх гайхамшгуудыг яригтун.
3Түүний ариун нэрд алдар байг.
ЭЗЭНийг эрэлхийлэгчийн зүрх баясах болтугай.
4ЭЗЭНийг хийгээд
Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн.
Түүний нүүр царайг үргэлж хайгтун.
5ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг,
Түүний тэмдгүүд болон
Түүний амнаас гарах шүүлтүүдийг санагтун.
6Түүний зарц Абрахамын үр удам,
Түүний сонгосон хүмүүс, Иаковын хөвгүүд ээ!
7Тэр бидний Бурхан ЭЗЭН.
Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна.
8Мянга мянган үеийнхэнд
Тушаасан үг, гэрээгээ
Тэрээр мөнхөд санадаг.
9Абрахамтай тогтоосон гэрээ,
Исаакт өгсөн амлалтаа#Эх 12:7, 17:8, 26:3
10Иаковт зарлиг,
Израильд мөнхийн гэрээ болгож баталсан юм.#Эх 28:13
11Ингэхдээ “Би та нарт Канаан нутгийг
Өв залгамжлалын чинь хувь болгон өгнө” гэж айлдсан билээ.
12Тэгэхэд тэд тоогоор цөөн, дорой бөгөөд
Тэнд харь хүмүүс байсан.
13Тэд нэг үндэстнээс нөгөө үндэстэн уруу,
Нэг хаанчлалаас нөгөө ард түмэн уруу тэнүүчилсэн.
14Тэднийг дарлахыг Тэрээр хэнд ч үл зөвшөөрч,
Тэдний төлөө хаадыг зэмлэсэн.#Эх 20:3–7
15“Миний тослогдсон хүмүүст бүү хүр,
Эш үзүүлэгчдэд минь хор хөнөөл бүү учруул” гэсэн.
16Түүнчлэн тэр нутагт өлсгөлөнг дуудан ирүүлж,
Талх тарианы иш бүрийг Тэр хугалсан.#Эх 41:53–57
17Үүнээс өмнө Тэрээр нэг хүнийг буюу
Боол болон худалдагдсан Иосефыг илгээсэн.#Эх 37:28, 45:5
18Хөлийг нь тэд дөнгөнд оруулж,
Өөрийг нь төмрөөр гинжилсэн.#Эх 39:20—40:23
19Түүний үгс биелэгдэх хүртэл тийм байсан.
ЭЗЭНий үг түүнийг шалгасан.
20Хаан илгээж, түүнийг суллаж,
Үндэстнүүдийн захирагчдыг явуулж түүнийг сул тавьсан.#Эх 41:14
21Тэр түүнийг гэрийн эзнээ,
Бүх эзэмшлийн захирагчаа болгосон нь#Эх 41:39–41
22Сэтгэлд нийцсэнээрээ ноёдыг хянахын тулд,
Ахмадуудаа ухааруулахын тулд болой.
23Израиль ч бас Египетэд ирж,
Иаков, Хамын нутагт түр суусан.#Эх 46:6, 47:11
24Ард түмнээ өнөр өтгөн болгож,
Тэднийг өстнүүдээс нь илүү хүчирхэгжүүлсэн, Тэр.#Гэт 1:7–14
25Өөрийнх нь хүмүүсийг үзэн ядахаар
Зарц нарыг нь залилахаар тэр тэдний зүрхийг эргүүлсэн.
26Тэрээр зарц Мосегээ,
Өөрийн сонгосон Аароныг илгээсэн.#Гэт 3:1—4:17
27Хүмүүсийн дунд Түүний тэмдэг болох үйлсийг,
Хамын нутагт гайхамшгуудыг үйлдсэн
28Тэрээр харанхуйг илгээж, харанхуй болгосон бөгөөд
Үгсэд нь тэд тэрсэлсэнгүй.#Гэт 10:21–23
29Усыг нь цус болгон хувиргаж,
Загасыг нь Тэр үхүүлсэн.#Гэт 7:17–21
30Тэдний нутаг
Хааных нь ордон ч хүртэл
мэлхийгээр дүүрсэн.#Гэт 8:1–6
31Түүнийг айлдсанд бөөн ялаа,
Бүх нутаг дэвсгэрт нь дэлэнч орж ирсэн.#Гэт 8:16–17,20–24
32Тэр тэдэнд борооны оронд мөндрийг,#Гэт 9:22–25
Тэдний нутагт галтай дөлийг өгсөн.
33Бас усан үзмийн модод, инжир моддыг нь
Тэрээр хуга цохиж,
Нутаг хязгаарынх нь моддыг цавчсан.
34Түүнийг айлдсанд царцаа,
Тоо томшгүй олон дэвхрэг ирж,#Гэт 10:12–15
35Нутгийнх нь бүх өвсийг,
Газрынх нь үр жимсийг идэж цөлмөсөн.
36Нутгийнх нь бүх ууган хөвгүүдийг,
Тэдний хүчний анхны үр жимсийг
Тэрээр цохин унагаасан.#Гэт 12:29
37Тэгээд тэднийг мөнгө ба алттай гаргасан бөгөөд
Овгуудынх нь дотор дорой хэн ч байгаагүй.#Гэт 12:33–36
38Тэднийг гарч явахад Египет баярласан.
Учир нь тэднээс айх айдаст тэд автсан.
39Тэрээр хөшиг болгон үүлсийг,
Мөн шөнөөр гэрэлтүүлэхээр галыг дэлгэсэн.#Гэт 13:21–22
40Гуйсанд Тэрээр бөднө шувууг авчирч,
Тэнгэрийн талхаар тэднийг хангасан.#Гэт 16:2–15
41Тэрээр хадыг нээсэнд ус олгойдон гарч,
Хуурай газруудаар гол мэт урссан.#Гэт 17:1–7; Тоо 20:2–13
42Учир нь Тэрээр ариун үгээ,
Өөрийн зарц Абрахамыг дурсан санасан.
43Ард түмнээ баяр хөөртэй нь,
Сонгосон хүмүүсээ баярын уухайтай нь
Тэр гарган авчирсан.
44Бас тэдэнд үндэстнүүдийн нутгийг өгч,
Улсуудын хөдөлмөрийг тэдэнд эзэмшүүлсэн нь#Иош 11:16–23
45Тэднээр зарлигуудаа сахиулж,
Хуулиудаа мөрдүүлэхийн тулд байв.
ЭЗЭНийг магтагтун.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 105: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна