Дуулал 102:24-27

Дуулал 102:24-27 АБ2013

Би хэлэхдээ “Бурхан минь ээ, Өдрүүдийн минь дундаас намайг бүү аваач. Жилүүд тань үеийн үед билээ. Эрт үед дэлхийн суурийг Та тавьсан. Тэнгэрс ч мутрын тань бүтээл юм. Тэд мөхөх боловч Та мөнх оршино. Тэдгээр нь бүгд өмсгөл адил элэгдэнэ. Тэднийг Та хувцас шиг сольж, Тэд солигдоно. Харин Та хэвээрээ, Таны он жилүүдэд эцэс үгүй.