Сургаалт үгс 4:7-13

Сургаалт үгс 4:7-13 АБ2013

Мэргэн ухааныг ол Олсон бүхнээсээ Ухааран ойлгохуйг ол Энэ нь мэргэн ухааны эхлэл. Мэргэн ухааныг өндөрт үнэл, Тэр чамайг өргөмжилнө Түүнийг тэвэр, тэр чамайг алдаршуулна. Тэргүүн дээр чинь нигүүлслийн хэлхээ тавина Тэрээр гоо үзэсгэлэнгийн титмийг чамд өргөн барина” гэж хэлсэн. Хүү минь, сонс, Хэлж байгааг минь хүлээн ав Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно. Би чамд мэргэн ухааны замыг заалаа. Би чамайг шулуун жимээр удирдлаа. Алхах үедээ алхаа чинь саатахгүй. Гүйх аваас чи бүдрэхгүй. Сургамжаас зууран барь Алдаж үл болно. Түүнийг хамгаал, Тэр нь амь чинь мөн.

Сургаалт үгс 4:7-13 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв