Сургаалт үгс 15:20-33

Сургаалт үгс 15:20-33 АБ2013

Мэргэн хүү эцгийгээ баярлуулах атал Мулгуу хүн эхийгээ ч үл тоомсорлох. Ухаан тарчиг мунхаглалд хөөрөх. Ухаарагч хүн цэх замаар явах. Зөвлөмж дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтэх. Зөвлөх олон болбоос бүтэмжтэй болох. Онож хэлсэн хариултад хүн бүр баярладаг. Цагаа олсон үг юутай сайхан бэ! Бодлоготой хүнийг амийн зам дээш хөтлөх. Доор буй Үхэгсдийн орноос ангижруулах. Бардам хүний гэрийг ЭЗЭН нураана. Бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг Тэр тогтооно. Ёрын муу төлөвлөгөө ЭЗЭНий жигшүүр. Нигүүлсэнгүй үгс Түүнд ариун. Ёс бус ашигт шунагч гэрийнхэндээ лай тарих. Хээл хахуулийг үзэн ядагч амьд гарах. Зөвтүүдийн зүрх яаж хариулахаа цэгнэх. Буруутын ам ёрын мууг ундраах. Буруутуудаас ЭЗЭН алс. Зөвтийн залбирлыг Тэр сонсоно. Гэрэлтсэн харц зүрхийг баярлуулах. Сайн мэдээ ясыг шимжүүлэх. Амийн сануулгад дуулгавартай чих Мэргэдийн дунд байх. Сургамжийг үл ойшоогч өөрийгөө үл хэрэгсэх. Сануулгад дуулгавартай нэгэн ухааныг олж авах. ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны сургамж Алдрын өмнө даруу дорд байдал.

Сургаалт үгс 15:20-33 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв