Сургаалт үгс 11:24-31
Сургаалт үгс 11:24-31 АБ2013
Харамгүйгээр тараах хүн арвижих. Хэт гамнах хэрнээ ядуу тарчиг болох. Ерөөлийн хүн тосон чөмөглөх. Өрөөлийг ундлагч өөрөө ундлуулах. Үр тариагаа нууцалдаг нэгнийг хүмүүс зүхнэ. Үүнийгээ харин худалдагчийн толгой дээр ерөөл оршино. Сайныг хайгч нэгэн ивээл тааллыг олох. Ёрын мууг хөөцөлдөгч нэгэн дээр тэр нь ирэх. Зөөрөндөө найдагч нь зулгарах. Зөвт нь навч адил дэлгэрэх. Гэртээ лай таригч салхийг өвлөнө. Мунхаг нь мэргэн зүрхтний боол болно. Зөвт хүний үр жимс нь амийн мод. Мэргэн хүн бусдыг өөртөө татах. Зөвт нь хүртэх ёстойгоо газар дээр хүртдэг бол Буруут хийгээд нүгэлт нь хэр илүү хүртэх бол!