СУРГААЛТ ҮГС 11:24-31
СУРГААЛТ ҮГС 11:24-31 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харамгүйгээр өгдөг атлаа илүүг хүртдэг хүн бий. Харин нарийлагч хүн тэр хэрээрээ хоосордог. Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг. Бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно. Үр буудайгаа нууж нөөцөлдөг нэгнийг хүмүүс зүхнэ. Харин түүнийгээ зарж худалддаг нэгэнд ерөөл оршино. Сайныг хайгч нэгэн ивээл өмгөөллийг олно. Харин хорон муу нь түүнийг хайгч нэгэн дээр ирнэ. Өөрийнхөө баялагт найдагч нэгэн унана. Харин шударга зөв хүн ногоон навч лугаа адил хөгжин дэвжинэ. Өөрийн гэртээ гай тотгор учруулдаг хүн салхийг өвлөнө. Мөхөс хүн мэргэн хүний зарц болно. Шударга зөв хүний үр жимс нь амийн мод юм. Мэргэн хүн сэтгэлийг байлдан дагуулна. Шударга зөв хүн хүртэх ёстойгоо газар дээр хүртдэг бол Хар санаатан хийгээд нүгэлтэн нь хэд дахин илүү хариугаа хүртэх бол доо!
СУРГААЛТ ҮГС 11:24-31 Ариун Библи 2013 (АБ2013)
Харамгүйгээр тараах хүн арвижих. Хэт гамнах хэрнээ ядуу тарчиг болох. Ерөөлийн хүн тосон чөмөглөх. Өрөөлийг ундлагч өөрөө ундлуулах. Үр тариагаа нууцалдаг нэгнийг хүмүүс зүхнэ. Үүнийгээ харин худалдагчийн толгой дээр ерөөл оршино. Сайныг хайгч нэгэн ивээл тааллыг олох. Ёрын мууг хөөцөлдөгч нэгэн дээр тэр нь ирэх. Зөөрөндөө найдагч нь зулгарах. Зөвт нь навч адил дэлгэрэх. Гэртээ лай таригч салхийг өвлөнө. Мунхаг нь мэргэн зүрхтний боол болно. Зөвт хүний үр жимс нь амийн мод. Мэргэн хүн бусдыг өөртөө татах. Зөвт нь хүртэх ёстойгоо газар дээр хүртдэг бол Буруут хийгээд нүгэлт нь хэр илүү хүртэх бол!