Сургаалт үгс 11:10-23
Сургаалт үгс 11:10-23 АБ2013
Зөвтүүдийг дэвжихэд хотоороо баярлах. Буруутууд мөхөхөд уухай хадаах. Чигч шударга хүмүүсийн ерөөлөөр хот нь дэвжин дээшлэх. Буруутуудын ам түүнийг доош нураах. Хөршдөө зэвүүцэгч нь ухвар мөчид. Ухаан бодролтой хүн дуугүй. Илүү үгтэн нууцыг задруулах. Итгэлт сүнстэн хэргийг нууцлах. Удирдамжгүй аваас ард түмэн мөхөх. Харин олон зөвлөхтэй аваас аврагдах. Гаднын хүний төлөө батлан даах нь гай гамшиг авчрах. Үүнээс зайлсхийгч нь аюулгүй суух. Нигүүлсэнгүй эмэгтэй алдрыг авах. Шаргуу дайчин эр баялгийг олох. Энэрэнгүй хүн амин сэтгэлээ тэтгэнэ. Хэрцгий ширүүн хүн лайгаа эдэлнэ. Буруут нь хуурмаг хонжоо олно. Зөвийг таригч нь жинхэнэ шагнал хүртэнэ. Зөвийг тууштай дагавал амийг. Буруу мууг мөшгөвөл үхлийг. Бачит зүрхтэн ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг бол Гэм зэмгүй алхагч нь Түүний таалалд нийцдэг. Буруут нь шийтгэлгүй хоцрохгүй нь баттай. Зөвтийн үр удам чөлөөлөгдөх нь лавтай. Үзэсгэлэнтэй атлаа ухваргүй эмэгтэй нь Гахайн хоншоорт зүүсэн алтан гархи мэт ажгуу. Зөвтийн хүсэл зөвхөн сайныг. Буруутын горьдлого уур хилэнг.