Тооллого 7:48-65

Тооллого 7:48-65 АБ2013

Долоо дахь өдөр нь Ефраимын хөвгүүдийн удирдагч, Аммихудын хүү Елишама байв. Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Аммихудын хүү Елишамагийн өргөл энэ юм. Найм дахь өдөр нь Манассегийн хөвгүүдийн удирдагч, Педахзурын хүү Гамалиел байв. Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Педахзурын хүү Гамалиелын өргөл энэ юм. Ес дэх өдөр нь Бениамины хөвгүүдийн удирдагч, Гидеоны хүү Абидан байв. Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Гидеоны хүү Абиданы өргөл энэ юм.

Video for Тооллого 7:48-65