ТООЛЛОГО 7:48-65
ТООЛЛОГО 7:48-65 Ариун Библи, 2004 (АБ2004)
Долоо дахь өдөр нь Ефраимын хөвгүүдийн удирдагч, Аммихудын хүү Елишама байв. Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Аммихудын хүү Елишамагийн өргөл байв. Найм дахь өдөр Манассегийн хөвгүүдийн удирдагч, Педахзурын хүү Гамалиел байв. Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Педахзурын хүү Гамалиелын өргөл байв. Ес дэх өдөр нь Бениамины хөвгүүдийн удирдагч, Гидеонийн хүү Абидан байв. Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа Энэ нь Гидеонийн хүү Абиданы өргөл байв.
ТООЛЛОГО 7:48-65 Ариун Библи 2013 (АБ2013)
Долоо дахь өдөр нь Ефраимын хөвгүүдийн удирдагч, Аммихудын хүү Елишама байв. Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Аммихудын хүү Елишамагийн өргөл энэ юм. Найм дахь өдөр нь Манассегийн хөвгүүдийн удирдагч, Педахзурын хүү Гамалиел байв. Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Педахзурын хүү Гамалиелын өргөл энэ юм. Ес дэх өдөр нь Бениамины хөвгүүдийн удирдагч, Гидеоны хүү Абидан байв. Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Гидеоны хүү Абиданы өргөл энэ юм.