Тооллого 26
26
Шинэ үеийнхнийг тоолсон нь
1Гамшгийн дараа Мосе ба тахилч Аароны хүү Елеазар нартай ЭЗЭН ярин#Тоо 1:1–46
— 2Израиль дотор дайнд явж чадах, хорь ба түүнээс дээш насны хүн бүрийг эцгүүдийнх нь бүлээр тоолж, Израилийн хөвгүүдийн даяар хотол түмний нийлбэр тоог авагтун гэв. 3Тиймээс Иерихогийн харалдаа, Иорданы зэргэлдээх Моабын талд Мосе болон тахилч Елеазар нар тэдэнтэй ярин
— 4Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор хорь ба түүнээс дээш насны, Египет нутгаас гарсан Израилийн хөвгүүдийг тоологтун гэлээ.
5Израилийн ууган хүү Реубен бөгөөд Реубений хөвгүүд нь Ханохаас гарсан ханохчуудын ураг, Паллугаас гарсан паллучуудын ураг, 6Хезроноос гарсан хезрончуудын ураг, Кармигаас гарсан кармичуудын ураг байв. 7Эдгээр нь реубенчүүдийн ураг ба тэдний тоолуулсан хүмүүс дөчин гурван мянга долоон зуун гуч байлаа. 8Паллугийн хүү нь Елиаб байв. 9Елиабын хөвгүүд нь Немуел Датан Абирам нар юм. Датан Абирам нар хотол түмнээс дуудагдаж, ЭЗЭНий эсрэг тэмцэлдэхдээ Коратай нөхөрлөн Мосе Аарон нарын эсрэг тэмцэлдсэн хүмүүс байлаа. 10Газар амаа нээн тэднийг Коратай хамт залгисан юм. Гал хоёр зуун тавин хүнийг залгин, тэд үхэж, анхааруулга болжээ. 11Гэвч Корагийн хөвгүүд үхээгүй байлаа.
12Симеоны хөвгүүд ургийнхаа дагуу Немуелээс гарсан немуелчүүдийн ураг, Иаминаас гарсан иаминчуудын ураг, Иахинаас гарсан иахинчуудын ураг, 13Зерагаас гарсан зерачуудын ураг, Шаулаас гарсан шаулчуудын ураг байв. 14Эдгээр нь симеончуудын ураг бөгөөд хорин хоёр мянга хоёр зуун хүн болой.
15Гадын хөвгүүд ургийнхаа дагуу Зефоноос гарсан зефончуудын ураг, Хаггигаас гарсан хаггичуудын ураг, Шунигээс гарсан шуничүүдийн ураг, 16Ознигоос гарсан озничуудын ураг, Ериэс гарсан еричүүдийн ураг, 17Ародаас гарсан ародчуудын ураг, Арелиас гарсан ареличуудын ураг байв. 18Эдгээр нь тоолуулсан хүмүүсийн дагуу Гадын хөвгүүдийн ураг бөгөөд дөчин мянга таван зуун хүн байв.
19Иудагийн хөвгүүд нь Ер Онан нар байв. Гэвч Ер Онан нар Канаан нутагт үхсэн. 20Иудагийн хөвгүүд ургийнхаа дагуу Шелагаас гарсан шелачуудын ураг, Перезээс гарсан перезчүүдийн ураг, Зерагаас гарсан зерачуудын ураг байв. 21Перезийн хөвгүүд нь Хезроноос гарсан хезрончуудын ураг, Хамулаас гарсан хамулчуудын ураг байлаа. 22Эдгээр нь тоолуулсан хүмүүсийн дагуу Иудагийн ургууд бөгөөд далан зургаан мянга таван зуун хүн байв.
23Иссахарын хөвгүүд ургийнхаа дагуу Толагаас гарсан толачуудын ураг, Пувагаас гарсан пувачуудын ураг, 24Иашубаас гарсан иашубчуудын ураг, Шимроноос гарсан шимрончуудын ураг байв. 25Эдгээр нь тоолуулсан хүмүүсийн дагуу Иссахарын ургууд бөгөөд жаран дөрвөн мянга гурван зуун хүн байв.
26Зебулуны хөвгүүд ургийнхаа дагуу Середээс гарсан середчүүдийн ураг, Елоноос гарсан елончуудын ураг, Иахлеелаас гарсан иахлеелчуудын ураг байв. 27Эдгээр нь тоолуулсан хүмүүсийн дагуу зебулунчуудын ураг бөгөөд жаран мянга таван зуун хүн байв.
28Иосефын хөвгүүд ургийнхаа дагуу Манассе, Ефраим нар байлаа. 29Манассегийн хөвгүүд нь Махираас гарсан махирчуудын ураг юм. Махир нь Гилеадын эцэг болжээ. Гилеадаас гилеадчуудын ураг гарсан билээ. 30Гилеадын хөвгүүд нь Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Хелекээс гарсан хелекчүүдийн ураг, 31Асриелаас гарсан асриелчуудын ураг, Шехемээс гарсан шехемчүүдийн ураг, 32Шемидагаас гарсан шемидачуудын ураг, Хеферээс гарсан хеферчүүдийн ураг байв. 33Хеферийн хүү Зелофехад нь ямар ч хүүгүй, харин зөвхөн охидтой байжээ. Зелофехадын охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза болой. 34Эдгээр нь Манассегийн ургууд байв. Тэднээс тоолуулсан хүмүүс нь тавин хоёр мянга долоон зуу байв.
35Ефраимын хөвгүүд нь ургийнхаа дагуу Шутелагаас гарсан шутелачуудын ураг, Бехерээс гарсан бехерчүүдийн ураг, Таханаас гарсан таханчуудын ураг байв. 36Шутелагийн хөвгүүд нь Еранаас гарсан еранчуудын ураг байлаа. 37Эдгээр нь тоолуулсан хүмүүсийн дагуу Ефраимын хөвгүүдийн ураг бөгөөд гучин хоёр мянга таван зуун хүн байв. Эд ургийнхаа дагуу Иосефын хөвгүүд болой.
38Бениамины хөвгүүд нь ургийнхаа дагуу Белагаас гарсан белачуудын ураг, Ашбелаас гарсан ашбелчуудын ураг, Ахирамаас гарсан ахирамчуудын ураг, 39Шефуфамаас гарсан шефуфамчуудын ураг, Хуфамаас гарсан хуфамчуудын ураг байв. 40Белагийн хөвгүүд нь Ард Нааман нар байв. Ардаас ардчуудын ураг, Нааманаас нааманчуудын ураг гарсан билээ. 41Эдгээр нь ургийнхаа дагуу Бениамины хөвгүүд юм. Тэднээс тоолуулсан хүмүүс нь дөчин таван мянга зургаан зуу байлаа.
42Даны хөвгүүд нь ургийнхаа дагуу Шухамаас гарсан шухамчуудын ураг байлаа. Эдгээр нь ургуудынхаа дагуу Даны ураг билээ. 43Тоолуулсан хүмүүсийн дагуу шухамчуудын бүх ураг нь жаран дөрвөн мянга дөрвөн зуу байлаа.
44Ашерын хөвгүүд нь ургийнхаа дагуу Имнагаас гарсан имначүүдийн ураг, Ишвигээс гарсан ишвичүүдийн ураг, Бериагаас гарсан бериачуудын ураг байв. 45Бериагийн хөвгүүдээс, Хеберээс гарсан хеберчүүдийн ураг, Малхиелаас гарсан малхиелчуудын ураг байв. 46Ашерын охины нэрийг Сера гэдэг байв. 47Эдгээр нь тоолуулсан хүмүүсийн дагуу Ашерын хөвгүүдийн ураг бөгөөд тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.
48Нафталийн хөвгүүд нь ургийнхаа дагуу Иахзеелаас гарсан иахзеелчуудын ураг, Гунигээс гарсан гуничүүдийн ураг, 49Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Шиллемээс гарсан шиллемчүүдийн ураг байв. 50Эдгээр нь ургуудынхаа дагуу Нафталийн ургууд юм. Тэднээс тоолуулсан хүмүүс нь дөчин таван мянга дөрвөн зуу байв.
51Израилийн хөвгүүдээс тоолуулсан зургаан зуун нэг мянга долоон зуун гучин хүн байлаа.
52ЭЗЭН, Мосетэй ярин#Тоо 34:13; Иош 14:1–2
— 53Газар нутгийг эдгээрийн дунд нэр нэрээр нь өв болгон хуваах болой. 54Олуулаад нь өвийг ихэсгэж, цөөхүүлээд нь өвийг багасгагтун. Тэднээс тоолуулсан хүнийх нь дагуу тусбүрд нь өв өгөгдөх болой. 55Гэвч нутгийг шавгаар хуваах ёстой. Тэд эцгүүдийнхээ овгийн нэрсийн дагуу өөрсдийн өвийг хүлээн авах болой. 56Шавга буусны дагуу тэдний өв нь олонтой цөөнтэй бүлгүүдийн хооронд хуваагдах юм гэв.
57Левичүүдээс ургийнхаа дагуу тоолуулсан хүмүүс Гершоноос гарсан гершончуудын ураг, Кохатаас гарсан кохатчуудын ураг, Мерариас гарсан мераричуудын ураг байв. 58Левийн ургууд нь либничүүдийн ураг, хебрончуудын ураг, махличуудын ураг, мушичүүдийн ураг, корачуудын ураг байлаа. Кохат нь Амрамын эцэг болжээ. 59Амрамын эхнэрийн нэрийг Левийн охин Иохебед гэдэг байв. Тэр Египетэд Левид төрсөн юм. Тэрээр Аарон, Мосе мөн тэдний эгч Мириамыг Амрамд төрүүлж өгчээ. 60Ааронд Надаб ба Абиху, Елеазар ба Итамар нар төрөв.#Тоо 3:2 61Харин Надаб Абиху хоёр ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөхдөө үхсэн юм.#Лев 10:1–2; Тоо 3:4 62Тэднээс тоолуулсан нэг сар ба түүнээс дээш насны бүх эр хүйстэн нь хорин гурван мянга байв. Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд өв өгөгдөөгүй учир тэд Израилийн хөвгүүдийн дунд тоолуулсангүй.
63Иерихогийн харалдаа, Иорданы зэргэлдээх Моабын талд Израилийн хөвгүүдийг тоолсон Мосе болон тахилч Елеазараар тоолуулсан хүмүүс энэ болой. 64Харин Синаин цөлд Израилийн хөвгүүдийг тоолсон Мосе болон тахилч Ааронаар тоолуулсан хүмүүс тэдний дунд үгүй байлаа. 65Учир нь ЭЗЭН тэдний тухайд
—Тэд цөлд зайлшгүй үхэх болно гэж айлдсан. Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуагаас өөр нэг ч хүн тэднээс үлдээгүй ажээ.#Тоо 14:26–35
Одоогоор Сонгогдсон:
Тооллого 26: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.