Тооллого 24

24
Балаамын гурав дахь зүйр зөн
1Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ид шид эрэлхийлж явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав. 2Балаам хараагаа өргөн, овог овогоороо буудаллан буй Израилийг харав. Бурханы сүнс түүн дээр ирлээ. 3Тэрээр зүйр зөнгөө хэлжээ.
—Беорын хүү Балаам,
Нүд нь нээлттэй хүн тунхаглаж байна.
4Бурханы үгсийг сонсдог,
Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг,
унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүн тунхаглаж байна.
5Иаков аа, чиний майхнууд,
Израиль аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ!
6Уудам тэнэгэр тал хөндий мэт,
голын хөвөөн дэх цэцэрлэгүүд мэт,
ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт,
усны дэргэдэх хуш модод мэт.
7Түүний хувингуудаас#24:7 Еврейд нь тодорхой бус. нь ус урсах агаад
түүний үр нь их устай байж,
түүний хаан нь Агагаас илүү өндөрт байх бөгөөд
түүний хаанчлал нь өргөмжлөгдөнө.
8Түүнийг Египетээс гаргасан Бурхан
Түүнд зэрлэг үхрийн эвэр мэт болой.
Өөрийн дайсан болох үндэстнүүдийг тэрээр цөлмөнө,
Ясыг нь яйруулж,
сумаараа тэднийг сүлбэнэ.
9Тэрээр мярааж хэвтэх нь
арслан мэт, эрслэн мэт.
Түүнийг босгож хэн зүрхлэх вэ?
Чамайг ерөөх бүхэн ерөөгдөж,
чамайг хараах бүхэн хараагдах болтугай гэв.#Эх 12:3, 49:9
10Тэгэхэд Балаамын эсрэг Балакийн уур шатаж, тэрээр хоёр гараа хавсарч цохив. Балак, Балаамд
—Би дайснуудаа хараалгахаар чамайг дуудсан билээ. Гэтэл харагтун, чи тэднийг гурвантаа дараалан ерөөлөө. 11Иймээс өөрийн газар уруугаа зугтагтун. Би чамайг үлэмж ихээр хүндэтгэхээр зэхэж байсан. Гэтэл харагтун, ЭЗЭН чамайг хүндлэлээс буцаан татав гэв. 12Балаам, Балакт
—Чиний над уруу илгээсэн элч нарт би 13“Балак мөнгө алтаар дүүрэн гэрээ надад өгөх байсан ч би ЭЗЭНий тушаалын эсрэг өөрийн хүслээр сайн, муу юу ч хийж чадахгүй. ЭЗЭН юу айлдсаныг л би ярих болно” гэж хэлээгүй гэж үү? 14Одоо харагтун, би ард түмэн уруугаа явах гэж байна. Ирэгтүн, ирэх өдрүүдэд энэ ард түмэн чиний ард түмэнд юу хийхийг би чамд мэдүүлье гэлээ.
Балаамын дөрөв дэх зүйр зөн
15Тэрээр зүйр зөнгөө хэлж
—Беорын хүү Балаам,
нүд нь нээлттэй хүн тунхаглаж байна.
16Бурханы үгсийг сонсдог ба
Хамгийн Дээд Нэгэний мэдлэгийг мэддэг,
Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг,
унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүн тунхаглаж байна.
17Би түүнийг хардаг ч одоо биш.
Би түүнийг үздэг ч ойр биш.
Иаковаас од гарч ирж,
Израилиас очирт таяг босож,
Моабын зах хязгаарыг довтлон дийлж,
Шетийн бүх хөвгүүдийг#24:17 эсвэл бардам хүчирхийлэгч бүхнийг сүйрүүлнэ.
18Едом нь эзлэгдэж,
Сеир ч дайснууддаа эзлэгдэнэ.
Харин Израиль цэргийн хүчээ авна.
19Иаковаас нэгэн ноёрхогч гарч,
хотоос үлдэгсдийг устгах болно гэв.
20Тэрээр Амалек уруу хараад зүйр зөнгөө хэлжээ
—Амалек нь үндэстнүүдийн тэргүүн байсан боловч,
төгсгөл нь сүйрэл болно гэлээ.
21Тэрээр Кенийг хараад зүйр зөнгөө хэлжээ.
—Чиний сууц бат бөх,
чиний үүр хадан дээр засагджээ.
22Гэлээ ч Ашур нь чамайг олзонд байлгах хүртэл
Каин нь тонуулан сүйрнэ гэв.#24:22 энэ эшлэл Еврейд нь тодорхой бус.
23Тэрээр зүйр зөнгөө хэлжээ.
—Бурхан үүнийг хийхэд амьд байгч нэгэн золгүй еэ!
24Хөлөг онгоцнууд Киттимийн эргээс ирж,
Ашурыг мөн Еберийг зовооно.
Ингээд тэд ч бас сүйрнэ гэлээ.
25Дараа нь Балаам босож өөрийнхөө газар уруу салан явсан бөгөөд Балак ч замаараа явав.

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 24: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү