Тооллого 17

17
Аароны таяг цэцэглэв
1Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин
2Израилийн хөвгүүдтэй ярьж, эцгийн бүл болгоноос нэг нэг таяг буюу эцгүүдийнх нь бүлийн бүх удирдагчаас арван хоёр таягийг авч, хүн бүрийн таяг дээр нэрийг нь бичигтүн. 3Эцгүүдийнх нь бүл болгоны тэргүүн бүрд нэг таяг байх тул Аароны нэрийг Левийн таяг дээр бич. 4Чи үүнийг Миний чамтай уулздаг уулзалтын майхан дотор гэрчлэлийн урд байрлуул. 5Миний сонгох хүний таяг нахиалах бөгөөд тийнхүү чиний эсрэг гонгинолдож байгаа Израилийн хөвгүүдийн гоншгонооныг Би намжаах болно гэв. 6Мосе Израилийн хөвгүүдтэй ярьсан бөгөөд тэдний бүх удирдагч нь эцгүүдийнхээ бүлийн дагуу удирдагч бүрээс нэг нэг таягийг буюу арван хоёр таяг өгсөн бөгөөд Аароны таяг тэр дунд байв. 7Мосе гэрчлэлийн асар дотор ЭЗЭНий өмнө таягуудыг байрлуулав.
8Дараа өдөр нь Мосе гэрчлэлийн асар дотор ороход, харагтун, Левийн бүлийн Аароны таяг мөчирлөж, нахиалан цэцэглээд, бүйлсийн жимс боловсорсон байв.#Евр 9:4
9Мосе бүх таягийг ЭЗЭНий оршихуйгаас Израилийн бүх хөвгүүдэд авчрахад тэд хараад, хүн бүр таягаа авав. 10Харин Мосед ЭЗЭН
—Тэрслэгчдэд тэмдэг болсоор байхын тулд Аароны таягийг гэрчлэлийн өмнө буцааж тавь. Ингэснээр Миний эсрэг хандсан тэдний гоншгонооныг чи эцэслэх бөгөөд эс бөгөөс тэд үхнэ гэж айлдав. 11Тийнхүү Мосе үйлдэв. ЭЗЭН түүнд тушаасан ёсоор тэр тийнхүү хийв.
12Израилийн хөвгүүд Мосед
—Харагтун, бид мөхөж, бид устаж, бид бүгд үхэж байна! 13ЭЗЭНий асарт ойртож очсон хүн бүр л үхэх юм. Бид бүрмөсөн мөхөх гэж үү? гэв.

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 17: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Videos for Тооллого 17