Тооллого 15:37-41

Тооллого 15:37-41 АБ2013

ЭЗЭН бас Мосетэй ярин — Израилийн хөвгүүдтэй ярь. Үе уламжлан хувцасныхаа өнцгүүдэд цацаг хийн мөн өнцөг бүрийн цацаг дээр хөх уяа оруулагтун гэж тэдэнд хэл. Үүнийг харж, ЭЗЭНий бүх тушаалыг санан үйлдэж, ингэснээр садар самуунд хөтөлдөг өөрсдийн зүрх болон нүднийхээ араас дагахгүй байхын тулд та нарт энэ цацаг чинь байх юм. Ингэснээр та нар Миний бүх тушаалыг санан хийх бөгөөд Бурхандаа ариун байх билээ. Би ЭЗЭН, та нарын Бурхан. Та нарын Бурхан байхын тулд Египет нутгаас та нарыг авчирсан, Би ЭЗЭН, та нарын Бурхан гэв.