Тооллого 15
15
Ялгаатай тахилууд
1ЭЗЭН, Мосетэй ярин айлдахдаа
— 2Израилийн хөвгүүдтэй ярьж, “Миний та нарт өгч буй, та нарын амьдрах тэр нутагт орохдоо та нар 3ам өчгийн биелэл, сайн дурын өргөл эсвэл товлосон үеүдийн шатаалт тахил, нядлах тахилыг ЭЗЭНд тааламжит үнэр болгохын тулд өөрсдийн үхэр сүрэг, хонин сүргээсээ ЭЗЭНд галан тахилаар өргөгтүн. 4ЭЗЭНд өргөлөө авчрагч нэгэн нь хинийн дөрөвний нэг тосонд багсарсан ефагийн аравны нэгэн сайн гурилан идээн өргөлийг авчрах ёстой. 5Шатаалт тахил эсвэл нядлах тахилтай хамт хурга бүрд хинийн дөрөвний нэг дарсыг ундаан өргөлд бэлд. 6Эсвэл хуцанд хинийн гуравны нэг тосонд багсарсан ефагийн аравны хоёр сайн гурилыг идээн өргөл болгон бэлд. 7Ундаан өргөлд хинийн гуравны нэг дарсыг ЭЗЭНд тааламжит үнэр болгон өргөгтүн. 8Ам өчгөө биелүүлэх мөн эвийн тахилд ЭЗЭНд шатаалт тахил эсвэл нядлах тахил болгон үхрийн төлийг бэлтгэхдээ 9үхрийн төлтэй хамт тэрээр хагас хин тосонд багсарсан ефагийн аравны гурван сайн гурилан идээн өргөлийг өргөх ёстой. 10Ундаан өргөл болгон хагас хин дарсыг галан тахилаар, ЭЗЭНд тааламжит үнэр болгон өргөгтүн.
11Үхэр, хуц, эр хурга, ямаа бүрд тийн хийгдэх болой. 12Бэлдсэн тооныхоо дагуу, тэдний тооны дагуу нэгбүрд нь тийн хийгтүн. 13ЭЗЭНд тааламжит үнэр болгон галан тахилыг авчрахдаа уугуул нутгийнхан бүгдээрээ эдгээр зүйлийг энэ маягаар хийх ёстой.
14Хэрэв та нарын дунд түр суугч ирмэл хүн эсвэл хамаг үеийнхний чинь дотор та нарын дунд байх хэн боловч, тэрээр ЭЗЭНд тааламжит үнэр болгон галан тахилыг өргөхийг хүсэх аваас та нарын хийсэн шиг түүнчлэн тэр хийх ёстой. 15Чуулганы доторх та нарт болон та нартай хамт түр сууж буй ирмэл хүнд нэг л зарлиг байх бөгөөд хамаг үеийнхэнд чинь мөнхийн зарлиг байх ёстой. Ирмэл хүн ЭЗЭНий өмнө та нарын адил байх ажгуу.#Лев 24:22 16Та нарт болон та нартай хамт түр сууж буй ирмэл хүнд нэг хууль, нэг хэв маяг байх ёстой” гэж тэдэнд хэл гэв.
17Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин
— 18Израилийн хөвгүүдтэй ярьж тэдэнд ийн хэл. “Би та нарыг аваачих тэр нутагт та нар ороод 19тэр нутгийн талхыг идэхдээ та нар ЭЗЭНд хандив өргөгтүн. 20Зуурсан эхний гурилаасаа та нар хандив болгон нэг бинг өргөх бөгөөд түүнийгээ үтрэмийн хандив болгон өргө. 21Та нарын хамаг үеийнхэн зуурсан эхний гурилаасаа ЭЗЭНд хандив өгөгтүн.
22Харин Мосед ЭЗЭНий айлдсан эдгээр бүх тушаалыг та нар сахихдаа санамсаргүй алдаж, 23Мосегоор дамжуулан ЭЗЭНий та нарт тушаасан бүхнийг ЭЗЭН тушаалаа өгсөн тэр өдөр ба түүнээс хойших хамаг үеийнхэн чинь үл сахих аваас, 24тэгээд үүнийг хотол түмэн санамсаргүйгээр мэдэлгүй үйлдсэн байх аваас хотол түмэн шатаалт тахилд үхрийн төл нэг бухыг ЭЗЭНд тааламжит үнэр болгон, зарлигийн дагуу идээн өргөл ба ундаан өргөлийнх нь хамт, мөн нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргөгтүн. 25Израилийн хөвгүүдийн даяар хотол түмний төлөө тахилч эвлэрүүллийг хийх бөгөөд энэ нь санамсаргүй байсан учир тэд ЭЗЭНд өөрсдийн өргөл, галан тахил болон алдааныхаа төлөө нүглийн тахилыг ЭЗЭНий өмнө авчрах ба тэд уучлагдах болно. 26Бүх ард түмэн үүнийг санамсаргүйгээр хийсэн учраас Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн болон тэдний дунд түр сууж буй ирмэл хүн ч уучлагдах болно.
27Хэрэв хүн санамсаргүйгээр нүгэл үйлдэх аваас тэрээр нүглийн тахилд охин борлон өргөх ёстой.#Лев 4:27–31 28Санамсаргүй нүгэл үйлдэж алдсан хүнд ЭЗЭНий өмнө тахилч эвлэрүүллийг хийнэ. Тэр хүнд эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно. 29Израилийн хөвгүүд дундах нутгийн уугуул ч бай, тэдний дунд түр сууж буй ирмэл хүн ч бай санамсаргүй нүгэл үйлдэгчийн хувьд та нар нэг хуультай байх ёстой. 30Харин санаатайгаар үйлдэгч хүн нутгийн уугуул ч бай, ирмэл ч бай тэр нь ЭЗЭНийг доромжилж буй юм. Тэр хүн ард олныхоо дундаас таслагдах болой. 31Тэр хүн ЭЗЭНий үгийг үл тоомсорлож, Түүний тушаалыг зөрчсөн тул тэр хүн бүрмөсөн таслагдаж, хилэнц нь өөр дээр нь байна” гэв.
Амралтын өдрийг зөрчсөний шийтгэл
32Израилийн хөвгүүд цөлд байх зуураа Амралтын өдрөөр гишүү түүж буй хүнийг олов. 33Гишүү түүж байхад нь түүнийг олсон хүмүүс түүнийг Мосе, Аарон ба даяар хотол түмэн дээр авчрав. 34Түүнийг яах ёстой нь мэдэгдээгүй байсан тул тэд түүнийг хорионд байлгалаа. 35Дараа нь Мосед ЭЗЭН
—Тэр хүн заавал үхэх ёстой. Даяар хотол түмэн хуарангийн гадна түүнийг чулуугаар шидэх ёстой гэж айлджээ. 36Тиймээс даяар хотол түмэн түүнийг хуарангаас гарган, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор түүнийг үхтэл нь чулуугаар шидэв.
Хувцсандаа цацаг хийсэн нь
37ЭЗЭН бас Мосетэй ярин
— 38Израилийн хөвгүүдтэй ярь. Үе уламжлан хувцасныхаа өнцгүүдэд цацаг хийн мөн өнцөг бүрийн цацаг дээр хөх уяа оруулагтун гэж тэдэнд хэл.#Дх 22:12 39Үүнийг харж, ЭЗЭНий бүх тушаалыг санан үйлдэж, ингэснээр садар самуунд хөтөлдөг өөрсдийн зүрх болон нүднийхээ араас дагахгүй байхын тулд та нарт энэ цацаг чинь байх юм. 40Ингэснээр та нар Миний бүх тушаалыг санан хийх бөгөөд Бурхандаа ариун байх билээ. 41Би ЭЗЭН, та нарын Бурхан. Та нарын Бурхан байхын тулд Египет нутгаас та нарыг авчирсан, Би ЭЗЭН, та нарын Бурхан гэв.
Одоогоор Сонгогдсон:
Тооллого 15: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.