Тооллого 15:30-36

Тооллого 15:30-36 АБ2013

Харин санаатайгаар үйлдэгч хүн нутгийн уугуул ч бай, ирмэл ч бай тэр нь ЭЗЭНийг доромжилж буй юм. Тэр хүн ард олныхоо дундаас таслагдах болой. Тэр хүн ЭЗЭНий үгийг үл тоомсорлож, Түүний тушаалыг зөрчсөн тул тэр хүн бүрмөсөн таслагдаж, хилэнц нь өөр дээр нь байна” гэв. Израилийн хөвгүүд цөлд байх зуураа Амралтын өдрөөр гишүү түүж буй хүнийг олов. Гишүү түүж байхад нь түүнийг олсон хүмүүс түүнийг Мосе, Аарон ба даяар хотол түмэн дээр авчрав. Түүнийг яах ёстой нь мэдэгдээгүй байсан тул тэд түүнийг хорионд байлгалаа. Дараа нь Мосед ЭЗЭН —Тэр хүн заавал үхэх ёстой. Даяар хотол түмэн хуарангийн гадна түүнийг чулуугаар шидэх ёстой гэж айлджээ. Тиймээс даяар хотол түмэн түүнийг хуарангаас гарган, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор түүнийг үхтэл нь чулуугаар шидэв.