Нехемиа 2:11-18
Нехемиа 2:11-18 АБ2013
Тиймээс би Иерусалимд очиж, тэнд гурав хоног байлаа. Тэгээд шөнөөр би цөөхөн хүний хамт босов. Иерусалимд юу хийх ёстойг Бурхан зүрхэнд минь чиглүүлж байсныг би хэнд ч хэлээгүй бөгөөд унаж явсан унаанаас минь өөр амьтан хамт явсангүй. Ийнхүү би шөнөөр Луут худгийн зүг Хөндийн гулдан хаалгаар гарч, Иерусалимын нураагдсан хэрмийг, галд шатаагдсан дааман хаалгуудыг ажин Хаягдалын гулдан хаалга хүртэл явав. Дараа нь Булагийн гулдан хаалга ба Хааны цөөрөм уруу очтол мориор явах газаргүй болов. Тиймээс би шөнөөр жалга даган явж, хэрмийг шинжив. Дараа нь би Хөндийн гулдан хаалгаар дахин орж, буцаж харив. Намайг хаашаа явж, юу хийснийг минь түшмэд мэдээгүй бөгөөд би иудейчүүдэд ч, тахилчдад ч, язгууртнуудад ч, түшмэдэд ч, ажил хийсэн бусад хүмүүст ч юу ч хэлээгүй юм. Тэгэхэд би тэдэнд —Та нар бидний энэ байж байгаа муу байдлыг, Иерусалим эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв. Бурханы минь мутар надад ямар ивээлтэй байсныг болон хааны надад айлдсан үгсийн тухай би тэдэнд хэлэв. Тэгэхэд тэд —Босоцгооё, дахин барьцгаая гэв. Тэд тийнхүү гараа сайн үйл хэрэгт зориулав.