Нехемиа 12

12
Тахилч ба левичүүдийн бүртгэл
1Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба Иешуатай хамт ирцгээсэн тахилчид, левичүүдийг тоочвол, Сераиа, Иеремиа, Езра, 2Амариа, Маллух, Хаттуш, 3Шеканиа, Рехум, Меремот, 4Иддо, Гиннетои, Абиа, 5Миамин, Маадиа, Билга, 6Шемаиа ба Иоиариб, Иедаиа, 7Саллу, Амок, Хилкиа ба Иедаиа нар юм. Эдгээр нь Иешуагийн өдрүүд дэх тахилч нарын удирдагчид ба тэдгээрийн төрөл садангууд байв. 8Левичүүд нь Иешуа, Биннуи, Кадмиел, Шеребиа, Иуда болон талархлын дуунуудыг хариуцагч Маттаниа ба түүний ах дүү нар байв. 9Мөн Бакбукиа болон Унни, тэдний ах дүү нар, үйлчлэх бүлгээрээ тэдний харалдаа зогсоцгоов. 10Иешуа нь Иоиакимын эцэг болж, Иоиаким нь Елиашибын эцэг болж, Елиашиб нь Иоиадагийн эцэг болж, 11Иоиада нь Ионатаны эцэг болж, Ионатан нь Иаддуагийн эцэг болсон юм. 12Иоиакимын өдрүүдэд тахилчид, эцгүүдийн бүлийн тэргүүнүүд нь Сераиагаас Мераиа, Иеремиагаас Хананиа, 13Езрагаас Мешуллам, Амариагаас Иехоханан, 14Маллухигаас Ионатан, Шебаниагаас Иосеф, 15Харимаас Адна, Мераиотоос Хелкаи, 16Иддогоос Зехариа, Гиннетоноос Мешуллам, 17Абиагаас Зихри, Миниаминаас...#12:17 Еврейд нь энэ жагсаалтад нэр байхгүй., Моадиагаас Пилтаи, 18Билгагаас Шаммуа, Шемаиагаас Иехонатан, 19Иоиарибаас Маттенаи, Иедаиагаас Уззи, 20Саллаигаас Каллаи, Амокаас Ебер, 21Хилкиагаас Хашабиа, Иедаиагаас Нетанел нар байв.
22Левичүүдийн хувьд, эцгүүдийн бүлийн тэргүүнүүд нь Елиашиб, Иоиада ба Иоханан ба Иаддуагийн өдрүүдэд бүртгэгдсэн байв. Мөн тахилчид нь Персийн Дариусын хаанчлалын үед бүртгэгдсэн байлаа. 23Левийн хөвгүүд, эцгүүдийн бүлийн тэргүүнүүд нь Елиашибын хөвгүүн Иохананы өдрүүдийг хүртэл Шастирын номд бүртгэгдсэн байв. 24Левичүүдийн удирдагчид нь Хашабиа, Шеребиа, Кадмиелын хөвгүүн Иешуа нар тэдний харалдаа ах дүүстэйгээ хамт Бурханы хүн Давидын зааварласан ёсоор бүлэг бүлгээрээ харилцан магтаал, талархал өргөхөөр тавигдав. 25Маттаниа ба Бакбукиа, Обадиа, Мешуллам, Талмон, Аккуб нар гулдан хаалгануудын агуулахуудыг манах хаалгачид байв. 26Эдгээр нь Иозадакийн ач, Иешуагийн хүү Иоиакимын өдрүүдэд болон захирагч Нехемиа, тахилч, гүүш Езрагийн өдрүүдэд үйлчилж байв.
Хэрмийг ЭЗЭНд өргөв
27Иерусалимын хэрмийн зориулах ёслол дээр лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтан дуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэд газар газраас левичүүдийг хайн олж, Иерусалимд авчрав. 28Дуучдын хөвгүүдийг Иерусалимын орчмын дүүргээс болон Нетофатчуудын тосгодоос цуглуулав. 29Мөн Бет-гилгалаас, Геба ба Азмавет дахь талбайнуудаас нь цуглуулав. Учир нь дуучид Иерусалимын эргэн тойронд өөрсдөдөө тосгод байгуулжээ. 30Тахилчид ба левичүүд өөрсдийгөө ариусгав. Тэд мөн ард түмнийг бас гулдан хаалгануудыг болон хэрмийг ариусгав. 31Тэгээд би Иудагийн удирдагчдыг хэрмийн оройд гаргаад, найрал дууны хоёр том хэсгийг томилсон. Нэгдүгээрх нь хэрмийн оройд баруун тийш Хаягдалын гулдан хаалганы зүг явав.#12:31 Хотын хэрмийн баруун өмнөд талаас хоёр хэсэг болон салж яваад хотын зүүн хойд хэсэг дэх ЭЗЭНий өргөөний өмнө уулзсан байна. 32Хошаиа болон Иудагийн удирдагчдын хагас нь тэднийг дагалдаж 33Азариа, Езра, Мешуллам, 34Иуда, Бениамин, Шемаиа, Иеремиатай хамт 35болон тахилч нарын зарим хөвгүүд бүрээтэй, Асафын хүү Заккурын тач, Микаиагийн дөч, Маттаниагийн гуч, Шемаиагийн ач, Ионатаны хүү Зехариа 36ба түүний садангууд, Шемаиа, Азарел, Милалаи, Гилалаи, Мааи, Нетанел, Иуда ба Ханани нар Бурханы хүн Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж явав. Езра гүүш тэдний өмнө явав. 37Оргилуурын гулдан хаалганы дэргэд тэд Давидын хотын шатаар чигээрээ дээш гарч, хэрмийн шатаар Давидын байшингийн дээгүүр зүүн зүгт Усны гулдан хаалга уруу явав. 38Найрал дууны хоёр дахь хэсэг нь зүүн тийш хөдөлсөн ба би хүмүүсийн хагастай нь хамт тэднийг хэрмэн дээгүүр дагаж, Зуухнуудын цамхаг дээгүүр Өргөн хэрэм уруу, 39Ефраимын гулдан хаалга дээгүүр, Хуучин гулдан хаалга, Загасны гулдан хаалга, Хананелын цамхаг ба Зуутын цамхгаар дамжин, Хонины гулдан хаалга хүртэл яваад тэд Харуулын гулдан хаалган дээр зогсоцгоов. 40Тэгээд найрал дууны хоёр хэсэг Бурханы өргөөнд байраа эзэлцгээв. Би болон надтай хамт буй түшмэдийн хагас нь ч мөн тийн үйлдэв. 41Мөн бүрээтэй тахилчид Елиаким, Маасеиа, Миниамин, Микаиа, Елиоенаи, Зехариа ба Хананиа нар 42Маасеиа, Шемаиа, Елеазар, Уззи, Иехоханан, Малхиа, Елам ба Езер нар бас тийн үйлдэв. Дуучид удирдагч Иезрахиатайгаа хамт дуулав. 43Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баярлацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баярлацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.
Сүмийн үйлчлэлүүд
44Тахилчид ба левичүүдэд хуулиар өгөгдөх хувь ногдлуудыг хотуудын тариан талбайнуудаас тэнд цуглуулахын тулд тэр өдөр агуулах өрөөнүүд, хандивууд, анхны үр жимс, аравны нэгийг хариуцах хүмүүсийг мөн томилов. Тэнд үйлчилж буй тахилчид ба левичүүдэд иудачууд талархав. 45Учир нь тэд Давид болон түүний хүү Соломоны тушаалын дагуу дуучид ба хаалгачидтай хамт Бурханы мөргөлийг ба ариусгалын үйлчлэлийг гүйцэтгэсэн юм.#1Шс 25:1–8, 26:12 46Учир нь эрт үед Давид болон Асафын өдрүүдэд магтаалын дуунууд, Бурханд өргөх талархлын магтуунуудын удирдагчид байдаг байсан. 47Тиймээс Зеруббабел болон Нехемиагийн өдрүүдэд бүх израильчууд нь дуучид ба хаалгачдад өдөр бүрийн шаардлагатай хэмжээгээр нь хувь ногдлыг өгч, левичүүдэд зориулсан, ариусгасан хувийг тусгаарласан бөгөөд мөн левичүүд ч Аароны хөвгүүдэд зориулан ариусгасан хувийг бас тусгаарлав.

Одоогоор Сонгогдсон:

Нехемиа 12: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү