Нехемиа 11

11
Хотын хүн ам өсөв
1Ард түмний удирдагчид нь Иерусалимд амьдрав. Бусад хүмүүсийн арваас нэгийг нь ариун хот Иерусалимд амьдруулахаар шавга орхив. Харин арваас ес нь өөр хотуудад үлдэв. 2Иерусалимд амьдрахаар сайн дураар явсан бүх хүмүүсийг ард түмэн ерөөв. 3Эдгээр нь Иерусалимд амьдарч байсан, аймгуудын тэргүүнүүд юм. Харин Иудагийн хотуудад израильчууд, тахилчид, левичүүд, сүмийн үйлчлэгчид ба Соломоны зарц нарын үр удмынхан өөрсдийн хотуудад хүн бүр өмчлөн авсандаа амьдарч байв.#Нех 7:73 4Иудагийн хөвгүүдийн зарим нь болон Бениамины зарим хөвгүүд Иерусалимд амьдарч байв. Иудагийнхнаас Перезийн ураг удам болох Махалалелын тач, Шефатиагийн дөч, Амариагийн гуч, Зехариагийн ач, Уззиагийн хүү Атаиа, 5мөн Шилогийнхноос Зехариагийн хүү Иоиарибын тач, Адаиагийн дөч, Хазаиагийн гуч, Кол-хозегийн ач, Барухын хүү Маасеиа нар байв. 6Иерусалимд амьдарч байсан Перезийн хөвгүүд бүгд дөрвөн зуун жаран найман чадварлаг хүн байв. 7Бениаминыхнаас Иешаиагийн хүү Итиелийн хөвгүүн Маасеиагийн тач, Колаиагийн дөч, Педаиагийн гуч, Иоедын ач, Мешулламын хүү Саллу, 8түүнээс цааш Габбаи, Саллаи#11:8 ЭНО-д ойрын хамаатнууд Еврейд нь түүнийг даган гэхчлэн есөн зуун хорин наймуул байв. 9Зихрийн хүү Иоел тэдний харгалзагч байсан ба Хассенуагийн хүү Иуда хотын захиргаанд хоёр дахь нь байв. 10Тахилч нараас Иоиарибын хүү Иедаиа, Иахин, 11Бурханы өргөөний удирдагч, Ахитубын тач, Мераиотын дөч, Задокийн гуч, Мешулламын ач, Хилкиагийн хүү Сераиа болон 12сүмийн ажлыг гүйцэтгэдэг тэдний садан төрлийнхөн найман зуун хорин хоёр байв. Мөн Малхиагийн хүү Пашхурын тач, Зехариагийн дөч, Амзийн гуч, Пелалиагийн ач, Иерохамын хүү Адаиа 13ба түүний садангийнхан, эцгүүдийн бүлийн тэргүүнүүд хоёр зуун дөчин хоёр байв. Мөн Иммерийн дөч, Мешиллемотын гуч, Ахзаин ач, Азарелын хүү Амашсаи 14болон тэдний ах дүүс, эрэлхэг дайчид зуун хорин найм байв. Тэднийг харгалзагч нь Хаггедолимын хүү#11:14 эсвэл удирдагчийн гэр бүлийн гишүүн Забдиел байв. 15Левичүүдээс Буннийн дөч, Хашабиагийн гуч, Азрикамын ач, Хасшубын хүү Шемаиа, 16Бурханы өргөөний гаднах ажлыг хариуцсан левичүүдийн удирдагчдаас Шаббетаи ба Иозабад, 17мөн талархлын мөргөлийг эхлүүлэх удирдагч байсан Асафын гуч, Забдийн ач, Микагийн хүү Маттаниа мөн ах дүүсийнхээ дунд хоёр дахь нь болох Бакбукиа мөн Иедутуны гуч, Галалын ач, Шаммуагийн хүү Абда байв. 18Ариун хот дахь бүх левичүүд нь хоёр зуун наян дөрөв байв. 19Мөн хаалгачид, Аккуб, Талмон болон гулдан хаалгуудыг манадаг тэдний ах дүүс зуун далан хоёр байв.
20Израилийн бусад нь тахилчид ба левичүүдээс Иудагийн бүх хотуудад, хүн бүр өөрийн өв дээр амьдарч байв. 21Харин сүмийн үйлчлэгчид Офелд амьдарч Зиха, Гишпа нар сүмийн үйлчлэгчдийг хариуцаж байв. 22Иерусалим дахь левичүүдийн харгалзагч нь Бурханы өргөөний үйлчлэлийн дуучид байсан Асафын хөвгүүдээс, Микагийн дөч, Маттаниагийн гуч, Хашабиагийн ач, Банийн хүү Уззи байв. 23Учир нь тэдний талаар гаргасан хааны тушаал байсан ба дууны удирдагчдад өдөр өдрийн хатуу дүрэм байв. 24Иудагийн хөвгүүн Зерагийн хөвгүүдээс, Мешезабелын хүү Петахиа ард түмний талаарх бүх асуудалд хааны төлөөлөгч болж байв.
Иерусалимын гаднах тосгод
25Тариан талбайнуудтай тосгодын хувьд, Иудагийн зарим хөвгүүд Кириат-арба болон түүний тосгодод, Дибон болон түүний тосгодод, Иехабзеел болон түүний тосгодод амьдарч байв. 26Мөн Иешуад, Моладад ба Бет-пелетэд, 27Хазар-шуалд, Беершебад болон түүний гацаануудад, 28Зиклагд, Меконад болон түүний гацаануудад, 29Ен-риммонд, Зорад Иармутад, 30Заноа, Адуллам болон тэдний тосгодод, Лахиш болон түүний талбайнууд, Азека болон түүний гацаануудад байв. Тиймээс тэд Беершебагаас Хинномын хөндий хүртэл хуарагнав. 31Бениамины хөвгүүд мөн Гебагаас урагш, Михмаш болон Аиад, Бетел болон түүний гацаануудад амьдрав. 32Мөн Анатот, Ноб, Ананиа, 33Хазор, Рама, Гиттаим, 34Хадид, Зебоим, Небаллат, 35Лод ба Онод уран дархчуудын хөндийд байв. 36Мөн левичүүдээс Иуда дахь зарим хэсэг нь Бениаминд харьяалагдав.

Одоогоор Сонгогдсон:

Нехемиа 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна