Нехемиа 10
10
1Тамгалсан бичгэн дээр эдгээр нэр байв. Үүнд: Хакалиагийн хүү захирагч Нехемиа, Зедекиа,
2Сераиа, Азариа, Иеремиа, 3Пашхур, Амариа, Малхиа, 4Хаттуш, Шебаниа, Маллух, 5Харим, Меремот, Обадиа, 6Даниел, Гиннетон, Барух, 7Мешуллам, Абиа, Миамин, 8Маазиа, Билгаи, Шемаиа. Эдгээр нь тахилч байв. 9Левичүүд болох Азаниагийн хүү Иешуа, Хенададын хөвгүүдийн Биннуи, Кадмиел, 10мөн тэдний ах дүүс Шебаниа, Ходиа, Келита, Пелаиа, Ханан, 11Мика, Рехоб, Хашабиа, 12Заккур, Шеребиа, Шебаниа, 13Ходиа, Бани, Бенину. 14Ард түмний удирдагчид болох Парош, Пахат-моаб, Елам, Затту, Бани, 15Бунни, Азгад, Бебаи, 16Адониа, Бигваи, Адин, 17Атер, Хезекиа, Аззур, 18Ходиа, Хашум, Безаи, 19Хариф, Анатот, Небаи, 20Магпиаш, Мешуллам, Хезир, 21Мешезабел, Задок, Иаддуа, 22Пелатиа, Ханан, Анаиа, 23Хошеа, Хананиа, Хасшуб, 24Халлохеш, Пилха, Шобек, 25Рехум, Хашабна, Маасеиа 26Ахиа, Ханан, Анан, 27Маллух, Харим, Баана.
Гэрээний хураангуй
28Үлдсэн хүмүүс болох тахилчид, левичүүд, хаалгачид, дуучид, сүмийн үйлчлэгчид ба Бурханы хуулийг дагахаар өөрсдийгөө тэр газрын хүмүүсээс тусгаарласан бүх хүн, тэдний эхнэрүүд, хөвгүүд ба охид, мэдлэг ба ойлголттой бүхэн 29садан төрөлтэйгөө, сурвалжтануудтайгаа бүгдээрээ “Бурханы зарц Мосегоор өгөгдсөн Бурханы хуулиар явж, Эзэн БУРХАНыхаа бүх тушаал, зарлиг, тогтоолыг нягталж, сахин биелүүлэхээр хараалын ял болон тангараг дор бид орж байна. 30Охидоо нутгийн харь хүмүүст эс өгч, тэдний охидыг ч хөвгүүддээ үл авах болно.#Гэт 34:16; Дх 7:3 31Бараа эсвэл үр тариа зарахаар авчирдаг нутгийн хүмүүсийн хувьд, бид Амралтын өдөр эсвэл ариун өдөрт тэднээс юм худалдан авахгүй. Бид долоо дахь жилд нь аливаа ургац авахаа болон хэн нэгнээс өр нэхэмжлэхээ татгалзаж байна.#Гэт 23:10–11; Лев 25:1–7; Дх 15:1–2 32Мөн Бурханыхаа өргөөний үйлчлэлд зориулан жил бүр шекелийн гуравны нэгийг хандивлаж байх үүргийг өөрсдөдөө бид хүлээж байна.#Гэт 30:11–16 33Энэ нь тавиг талх, байнгын идээн өргөл, байнгын шатаалт тахил, Амралтын өдрүүдийн, шинэ сарын товлосон үеүдэд ариун зүйлсэд болон Израилийн эвлэрүүллийг хийхээр нүглийн тахилд зориулан мөн бидний Бурханы өргөөний бүх ажлын тулд юм. 34Түүнчлэн түлээний хангамжийн төлөө тахилчид, левичүүд болон хүмүүсийн дунд бид шавга хаяж шодов. Энэ нь бидний эцгүүдийн бүлийн дагуу Бурханыхаа өргөөнд түүнийг аваачиж, хуульд бичигдсэн шиг жил бүр тогтоосон цагт Бурхан ЭЗЭНийхээ тахилын ширээн дээр шатаахын тулд билээ. 35Бид жил бүр газрынхаа үр жимсний дээжийг болон мод бүрийн бүх анхны үр жимсийг ЭЗЭНий өргөөнд авчрахыг#Гэт 23:19, 34:26; Дх 26:2 36мөн хуульд бичигдсэн шиг Бурханы маань өргөөнд үйлчилж буй тахилчид зориулан, хуульд бичигдсэн шиг хөвгүүдийнхээ ууганыг, малын ууганыг, бод малын болон бог малын анхны төлийг Бурханы өргөөнд аваачихыг үүрэг болгон авч байна.#Гэт 13:2 37Бид мөн зуурсан гурилынхаа дээжийг, өөрсдийн хандивыг, мод бүрийн үр жимсийг, шинэ дарс ба тосыг Бурханы өргөөний өрөөнүүдэд тахилчдад хүргэж өгөх ба левичүүдэд газрынхаа аравны нэгийг өгнө. Учир нь левичүүд бүх тосгоноос аравны нэгийг авах хүмүүс юм.#Тоо 18:21 38Левичүүд аравны нэгийг хүлээж авах үед Аароны хүү болох тахилч нь левичүүдтэй хамт байх ба левичүүд аравны нэгийнхээ аравны нэгийг Бурханы өргөөнд, агуулахын өрөөнүүдэд аваачих ёстой.#Тоо 18:26 39Учир нь Израилийн хөвгүүд болон Левийн хөвгүүд нь үр тарианы, шинэ дарс ба тосны өргөлийг тэр өрөөнүүдэд аваачих ёстой. Тэнд ариун газрын хэрэгсэл мөн үйлчилж буй тахилчид, хаалгачид, дуучид бий. Иймээс бид Бурханыхаа өргөөг орхихгүй” гэв.
Одоогоор Сонгогдсон:
Нехемиа 10: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.