Нехемиа 1
1
Нехемиагийн залбирал
1Хакалиагийн хүү Нехемиагийн үгс оршвой. Хорьдугаар оны Хислев сард намайг Суса цайзад байх үед 2миний ах дүүсийн нэг болох Ханани, Иудагийн хүмүүстэй хамт ирцгээлээ. Амь мултрагсад, олзлолоос үлдсэн#1:2 эсвэл эргэж ирсэн иудейчүүдийн талаар мөн Иерусалимын байдлыг би тэднээс асуулаа. 3Тэд надад
—Олзлолоос үлдэгсэд,#1:3 эсвэл эргэн ирэгсэд аймагтаа туйлын зовлон зүдүүр, басамжлал амсаж, Иерусалимын ханан хэрэм нурж, гулдан хаалганууд нь галд шатсан гэв.
4Энэ үгсийг сонсмогц би доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан, тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин ийнхүү залбирлаа.
— 5Аяа, тэнгэрийн Бурхан ЭЗЭН минь! Аугаа хийгээд сүрдэм Бурхан минь! Танд хайртай, тушаалуудыг тань сахигч хүмүүст өршөөл ба гэрээгээ сахигч ЭЗЭН минь! 6Сонор тань соргог, мэлмий тань нээлттэй байж, зарц нар тань болох Израилийн хөвгүүдийн өмнөөс, Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байгаа зарцынхаа залбирлыг сонсооч. Танд, би болон миний эцгийн гэр тэрсэлсэн. Таны эсрэг тэрсэлсэн өөрсдийн нүглийг болон Израилийн хөвгүүдийн гэм нүглийг улайж байна. 7Зарц Моседоо тушаасан тушаал, зарлиг болон шүүлтийг тань сахиагүй нь бид билээ. Танд хорон хандсан нь бас бид билээ. 8Зарц Моседоо тушаан айлдсан үгээ Та санаач. Та “Хэрэв та нар үнэнч бус байвал Би та нарыг ард түмнүүдийн дунд тараана.#Лев 26:33 9Харин та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахин мөн үйлдвэл, та нар тэнгэрийн хамгийн алс хэсэгт туугдан тараагдсан байсан ч Би та нарыг тэндээс цуглуулж, нэрээ байлгах гэж Өөрийн сонгосон тэр газартаа аваачна” гэсэн билээ.#Дх 30:1–5 10Таны аугаа хүч болон хүчирхэг мутраараа золин аварсан ард түмэн тань, зарц нар тань тэд билээ.
11Эзэн минь ээ! Таны сонор зарцынхаа залбиралд болон нэрийг тань эмээн хүндлэхийг хүсэгч зарц нарынхаа залбиралд соргог байж, зарцдаа зориулан энэ өдрийг амжилттай болгон, энэ хүний өмнө нигүүлслийг олуулаач гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.
Одоогоор Сонгогдсон:
Нехемиа 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.