Марк 8:34-38
Марк 8:34-38 АБ2013
Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж тэдэнд хандан —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайнмэдээний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна. Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Амиа эргүүлэн авахын тулд оронд нь хүн юугаа өгөх вэ? Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, тийм нэгнээс Хүний Хүү ч Эцэгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэрэлч нарын хамт ирэх үедээ мөн ичих болно гэж хэлэв.