МАРK 8:34-38
МАРK 8:34-38 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж, тэдэнд хандан —Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа барьж Намайг дагаг. Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна. Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ? Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгнээс ичнэ, Хүний Хүү ч мөн Эцгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэр элч нарын хамт ирэх үедээ тэр хүнээс ичих болно гэж айлдав.
МАРK 8:34-38 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж тэдэнд хандан —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайнмэдээний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна. Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Амиа эргүүлэн авахын тулд оронд нь хүн юугаа өгөх вэ? Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, тийм нэгнээс Хүний Хүү ч Эцэгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэрэлч нарын хамт ирэх үедээ мөн ичих болно гэж хэлэв.