Марк 4:26-34

Марк 4:26-34 АБ2013

Тэр —Бурханы хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм. Шөнө нь унтаж, өдөр нь боссоор, үр яаж урган өсөж байгааг тэр өөрөө ч мэдэхгүй. Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог. Харин үр боловсормогц, ургац хураах цаг болсон тул тэр даруй хадуур хүргэнэ гэв. Тэр —Бурханы хаанчлалыг бид юутай зүйрлүүлэх вэ? Эсвэл ямар сургаалт зүйрлэлээр илэрхийлэх вэ? Энэ нь хөрсөнд суулгах үед газар дээрх ямар ч үрээс жижиг байдаг гичний үр адил юм. Гэвч үрийг суулгасны дараа өсөж, ямар ч ургамал ногооноос илүү томорч, том мөчрүүд гарч, сүүдэрт нь огторгуйн шувууд үүрээ засдаг юм гэж айлдлаа. Есүс тийнхүү олон сургаалт зүйрлэлийг ойлгох чинээгээр нь тэдэнд хэлэв. Тэр сургаалт зүйрлэлгүйгээр тэдэнд ярьсангүй. Харин шавь нартаа бүгдийг аминчлан тайлбарлаж өгчээ.