Марк 4:14-20

Марк 4:14-20 АБ2013

Тариачин үг тарьж байна. Эдгээр нь зам хавиар унагсад бөгөөд тэнд үг таригджээ. Тэд сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг булаадаг. Үүнчлэн тэдгээр нь чулуурхаг газар таригдсан ба тэд үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг. Гэвч тэд үндэсгүй тул түр зуурынх бөгөөд дараа нь үгнээс болж зовлон, хавчлага тохиолдоход шууд л бүдрэн унадаг. Зарим нь хогийн ургамал дунд таригдагсад бөгөөд эдгээр нь үгийг сонсовч, ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, элдэв зүйлд шунах хүсэл нь үгийг боомилж, үр жимсгүй болдог. Зарим нь сайн хөрсөнд суулгагдагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч, гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана гэв.