Матай 9:27-34

Матай 9:27-34 АБ2013

Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн —Давидын Хүү минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиран Түүнийг дагажээ. Айлд орсных нь дараа сохрууд Түүн дээр ирэхэд, Есүс тэдэнд —Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуув. Тэд —Тийм ээ, Эзэн гэлээ. Тэгээд Есүс нүдэнд нь хүрч —Итгэлийн чинь дагуу болог гэсэнд тэд хараа оржээ. Есүс тэдэнд —Хэн ч үүнийг мэдэж болохгүйг сана гэж хатуу сануулав. Гэвч тэд гараад, Түүний тухай зарыг тэр нутаг даяар тараалаа. Тэднийг дөнгөж гартал, үзэгтүн, чөтгөр шүглэсэн, хэлгүй хүнийг Түүнд авчрав. Ингээд чөтгөр нь зайлуулагдахад мөнөөх хэлгүй ярьж эхэлжээ. Хурсан олон гайхаж —Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв. Харин фарисайчууд —Чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг Тэр хөөдөг юм байна гэж ярьж байлаа.

Матай 9:27-34 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв